Улсын хилээр, тэгэхдээ хууль бусаар гаргаж, оруулахыг завддаг бараа бүтээгдэхүүн дотор юу эс байх билээ. Улс улсын хил дээр гаальчдын саатуулсан бараа бүтээгдэхүүн гэхээр элдвийн зүйл байна. Хууль бусаар авч яваа бараа бүтээгдэхүүнээ нуусан, далдалсан арга нь ч бас сонирхолтой. Дэлхийн улс орнуудын гаальчдын илрүүлэн хураасан ёстой санаанд оромгүй долоон олдворыг үз дээ.
1. 2007 онд Станседийн нисэх буудалд гаальчдын илрүүлсэн бараа. Хүний 10 ширхэг нүдийг шингэн бүхий шилэн саванд хийгээд авч явсан нь энэ.
2. Вампирын төмөр хумстай хос бээлийг бас л хилээр гаргахаар авч явсныг Ковентрийн нисэх буудалд саатуулсан.
3. Нутаг руугаа нисэх гэж байсан хоёр итали эмэгтэйн ачаанаас гавлын яс гараад ирэхэд Мюнхений гаалийн ажилтнууд жинхэнэ шоконд орсон гэдэг. Эмэгтэй үүнийгээ Бразилд амьдарч байгаад тэндээ нас барсан хамаатных нь гавал, Италид аваачиж оршуулах гэсэн юм гэж тайлбарлажээ.
4. Харвардад суралцдаг, Африкийн нэг орны ханхүүгийн авч явсан “сонгино”. Харамсалтай нь энэ зөвхөн хальс, харин дотроо бол кокайн л байсан л даа.
5. Немцийн гаальчдын хураасан печень. Хэргийн учир нь энэ дотор их хэмжээний мөнгөн дэвсгэрт нуусан байсан гэнэ. Мөнгө угаах гэмт хэргийн мөнгө нь ингэж орж ирж байсан хэрэг.
6. Манай эриний өмнөх VI зуунд хамаарах энэ үнэт баримлуудыг Грекийн гаальчид илрүүлэн эх орондоо авч үлдсэн гэдэг.
7. Гатвикийн нисэх буудлын гаальчдын илрүүлсэн хатаасан шавьж. Баруун Африкийн Буркина-Фасогоос ирсэн 22 настай залуугийн тээшинд бүр хэдэн арван мянгаараа байсан гээд байгаа.