Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Брокер диллерийн үйлчилгээний хөлс буурлаа

Санхүүгийн зохицуулах хороо брокер диллерийн компаниудын хувьцааны арилжааны шимтгэлээс авах зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг  энэ сарын 4-ний өдрөөс эхлэн буурууллаа. Тодруулбал, өмнө нь 0.13 хувь байсан үйлчилгээний хөлс 0.04 хувь болон буурчээ.
Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны Үнэт цаасны зах зээлд оролцогч тусгай зөвшөөрөл бүхий этгээдээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай 156 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулсан аж. Санхүүгийн зохицуулах хороо 2013 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан