Хятадын зүүн хойд нутгийн Харбин хот бол аялал жуулчлалын томоохон төв. Энд жил бүр мөсөн баримлын олон улсын наадам болдог. Газар газрын барималчдын мөсөөр урласан, хэдхэн хоноон хайлаад үгүй болчих гайхамшгийг үзэх гэж ирдэг жуулчдад бас нэг сонин зүйл нэмэгдсэн нь эндэхийн робот ажиллагсадтай зоогийн газар.
Энд хүрч очиход орох хаалганы дэргэдэх харуул-робот “Сайн байна уу, дэлхийн иргээн. Роботуудын зоогийн газарт тавтай морил” хэмээн мэндчилж угтана.
Дотор нь 20 робот-ажиллагсдын бэлтгэсэн гурилтай шөл, банш гэсэн сайхан хоолоор үйлчлүүлнэ. Тэдний зарим нь хоолоо хийж, зарим нь үйлчилж, хоол зөөнө.
Тэд бүгдээрээ өөр хоорондоо ялгаатай дүр төрхтэй.
Энд ирсэн үйлчлүүлэгч амтат хоол идэхийн зэрэгцээ шинжлэх ухаан техникийн дэвшил нь хүний үйл ажиллагааг хэрхэн орлож болохыг үзэж сонирхдог.
Эндэхийн нэг “ажилчин” 31-47,5 мянган доллар гээд бодоход зоогийн газрын эзэн ресторанаа газраа ийм болгоход 790 мянган ам доллар зарцуулсан гэнэ. Энэ ажиллагсдын ажлыг зохиоон байгуулагч гэж хэдхэн хүн ажилладаг юм гэсэн.