Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Армиас ирсэн брэндүүд

Аливаа нэг орны батлан хамгаалах салбар, арми гэдэг хамгийн шинэлэг, хамгийн орчин үеийн болгоныг хэрэглэхийг хичээдэг. Улсын аюулгүй байдал тусгаар тогтнолтой холбоотой болохоор арга ч үгүй биз. Тиймээс анх зөвхөн армийн зориулалттай үйлдвэрлэгдэж байгаад яваандаа эгэл амьдралд хөл тавьсан брэндүүд маш олон. Жишээлэхэд, "M&M’s" шоколад байна. Уг ядаад байх юмгүй мэт.

Ердөө л нимгэн гялалзсан сахаран бүрхүүлтэй шоколад. Гэтэл үүний анх тэртээ 1936 онд Испанид дэгдсэн иргэний дайны үеэр сэдсэн байна. Шоколадыг ингээд сахараар бүрхвэл идэхэд цэргүүдийн гар хуруу заваарахгүй, гох дарах, гранат шидээх зэрэгт наалдаж элдэв янз болдоггүй байжээ. Үүнийг тухайн үед Форрест Марс өлгөн авч M&M’s брэндийг бий болгожээ.  Үүний дээр хэн бүхний мэдэх "Uncle Ben’s" брэнд нь анх армийн зориулалттай бүтээгджээ. 1943 онд Форрест марс нь цагаан будааг хурдан болгох арга сэдсэн байна. Маш халуун уураар цагаан будааг богино хугацаанд утаад шууд л хальс бохирдлоос нь цэвэрлэхийн зэрэгцээ болгодог байжээ. Дайн дууссаны дараа энэ аргын дагуу хурдан болгодог брэнд "Uncle Ben’s"-ийг зах зээлд гаргасан нь одоо хүртэл байгаа.

Цаашилбал, өнөөдөр мянган мянган хүний өдөр тутам ашиглаж байдаг богино долгионы зуухыг байлдааны радар буюу радио долгион ашиглан усан онгоцыг алсаар илрүүлэх төхөөрөмж дээр ажиллаж байсан мэргэжилтэн санаандгүй нээсэн байдаг. Тэд радар дээр ажиллах явцад халаасанд нь байсан шоколад юу ч шалчийн хайльж байсныг анзаарснаар энэ нээлтийг хийж, анх мөн зөвхөн армид ашигладаг байжээ. Анхны богино долгионы зуух нь дунд зэргийн шүүгээний дайтай байсан болохоор айлд тавихад ч эвгүй байсан биз. Харин зах зээл дээр гаргасны дараа хэрэглэгчдийн илүүтэй татахын тулд овор хэмжээг нь багасгахаас өөр аргагүй болсон нь энэ.

Хайруулын тавагны ёроолд шархсан хуурсан юм наалдуулдаггүй тефлон гэгч эдийн өнөөдөр бүгд л мэднэ. Тефлонгүй хайруулан таваг ч гэж өнөөдөр байхгүй болсон биз. Тефлоныг анх байлдааны техник, цэргийн зориулалттай сансрын технологид ашиглах зорилгоор бүтээсэн юм.

Хэн бүхний мэдэх хүүхдийн карусель буюу эргэлддэг тоглоом нь үнэн хэрэг дээрээ дундад зууны үед хүлэгт баатруудыг жад ашиглаж сургах зориулалттай тусгай хэрэгсэл байсан юм. Дундад зууны Европт хүлэгт баатруудын ирүүл тулааныг ч карусель гэж нэрлэдэг байжэЭ. Эргэлддэг тоглоом гол төлөв морьтой байдагийн шалтгаан нь бас энэ.

Өнөөдөр дүүжин таазыг айл гэр, албан тасалгааны дотоод засалд өргөн ашигладаг. Гэтэл анх дүүжин таазыг германы шумбагч онгоцны завсар, цэнэглэлтийн бункерүүд хэрэглэхээр бүтээсэн гэдгийг хүмүүс барагтай бол мэддэггүй. Ийм бункерийг гол төлөв хад нүхлэн хийдэг байсан бөгөөд бөмбөгдөх үед хад, чулуу дээрээс нурах нь их тул тэдгээрээс хүмүүс, шумбагчийн хамгаалах зорилгоор анх нимгэн төмрөөр хийж өлгөдөг байсан аж.

Байршил тогтоогч буюу GPS хүний өдөр тутмын хэрэглээ нэгэнт болсон. Энэ технологийг мөн л анх 1960-аад оны сүүлээс тухайн үеийн Зөвлөлт, АНУ-ын армийнхан дэлхийг хамарсан том мөргөлдөөний үед анги нэгтгэлүүдтэйгээ тогтмол холбоотой байх, байршлыг нь тогтмол мэдэж байх зорилгоор зохион бүтээсэн. Цагийн бүс болгон дээр нэг хиймэл дагуул байрлуулах шаардлагатай болохоор одоогоор Зөвхөн Орос, Америк хоёр л энэ технологийг ашигласан хэвээр байна.

Бөөний худалдааны компаниуд, том дэлгүүрүү,нийлүүлэлтийн том компаниудын өдөр тутмын амьдралыг логистикгүйгээр төсөөлөх аргагүй. Логситикийг мөн л армийнхан анх зохиосон юм. Дайн байлдааны үеэр аль болох баг зардлаар шаардлагатай газар руу аль болох их зүйл хүргэх шаардлага тулгардаг болохоор тэр.

Хэн бүхний мэдэх жийп байна. Дайны үеэр зам гэдэг цас бороо, танк хуягт зэрэг хүнд техник, бөмбөгдөлт зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр авах юмгүй болдог. Жирийн машин барагтай л бол явж чаддаггүй. Ийм нөхцөлд өндөржүүлсэн туулах чадвартай машин шаардлагатай байсан бөгөөд армийн захиалгаар инженерүүд бүтээж яваандаа энгийн хэрэглээний зах зээлд гарсан нь энэ.

Алдарт "Volkswagen" брэндийг нацист Германд ард түмний машин буюу Volkswagen гэсэн нэртэйгээр гаргаж байлаа. Ард түмний гэдэг нэртэй ч дайн байлдаантай цаг байсан болохоор шаардлагатай үед машиныг дөрвөн цэрэг, нэг шүршигч буутай авч явах чадвартай машин болгон өөрчилдөг байжээ.

Швейцарийн "Victorinox", "Wenger" зэрэг эвхэдэг олон функцт тонгорог дэлхийд алдартай. Тэднийг анхны загварыг мөн л армийн захиалгаар тэртээ 1891 онд гаргаж байсан байдаг.

Шоколад нь илчлэг, тэжээллэг чанар ихтэй, халаах шаардлагагүй, овор багатай гээд олон давуу талтай болохоор армийнхан хэрэглэх дуртай байдаг. Гэхдээ их халуунд хайлаад байдаг сөрөг талтай байлаа. Иймд армийн захиалгаар "Hershey Company" нь хурдан хайлахаас сэргийлсэн тусгай найрлага, хайлсан тохиолдолд хувцас гар завааруулахаас сэргийлсэн бүрхэх уут зэргийг бүтээжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үед "Wrigley Company" нь армийн хангалтад бохь нийлүүлдэг болжээ. Армийн хэрэгцээ асарт их байсан болохоор яваандаа жирийн зах зээлд нийлүүлэх бохь үлддэггүй болсон аж. Иймд зах зээл дээрх байр сууриа хадгалж үлдэхийн тулд "Juicy Fruit", "Spearmint" бохинуудын хямдруулж, хялбаршуулсан хувилбар болох "Orbit" нэртэй брэндийн зохион бүтээсэн байна. Хямд гэхээр найрлага нь илүү энгийн үйлдвэрлэхэд хялбар, өртөг багатай гэсэн үг. Дайн дууссаны дараагаар "Orbit"-ийн үйлдвэрлэлийг зогсоосон ч 70-аад онд Европын зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн гаргах шаардлагатай болоход эргэн санасан юм.

Нарны шил буюу Ray-Ban-ийг анх буюу 1937 онд АНУ-ын Цэргийн нисэх хүчний нисгэгчдийг нарны хурц гэрлээс хамгаалах зорилгоор бүтээсэн байдаг.

Арзгар ултай гутал "Bates" мөн л армийн түүхтэй. Анх ийм ултай гутлыг 1885 онд армийн зориулалттай бүтээсэн бөгөөд олон жилийн турш зөвхөн цэргүүд л ийм гутал өмсдөг байлаа. Ингэснээр 1960-аад оноос л ийм ултай гутлыг жирийн хэрэглэгчдэд зориулан үйлдвэрлэдэг болжээ.

Америкийн "Hamilton", Оросын "Командирские" цагууд мөн л анх армийн офицерүүд зориулагдан үйлдвэрлэгдэж байсан юм. Цэргийн зориулалттай болохоор шил нь зурагддаггүй, харанхуйд тоо, зүү нь харагддаг, доргилтын өндөржүүлсэн хамгаалттай байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан