Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Тори сармагчин бас тамхинаас гарч байгаа гэнэ


Индонезийн Соло хотын амьтны хүрээлэнгийн Тори нэртэй 15 настай орангутанга-сармагчин тамхинаас гарах гэж байгаа гэнэ. Анх үзэгчид ирэх бүрийдээ түүнд  тамхи өгсөөр байгаад архаг тамхичин болгожээ. 10-аад жил тамхи татаж байгаа тэр янжуурыг хоёр хурууныхаа завсар хавчуулж, үнсийг нь газар хаях, утаагаа үлээх гээд хүний л хийдэг аяг жаягийг сурчээ. Тэгээд бас ингэж зургаа авхуулах тун дуртай гэнэ. Сүүлдээ тэрээр окурок түүж татах гээд байдаг болсон болохоор тамхинаас гаргахгүй бол болохгүй гэнэ.


Амьтны хүрээлэнгийнхэн түүнийг энэ дотроо байдаг жижигхэн арал дээр аваачиж “тусгаарлан” хүмүүсээс холдуулж тамхинаас гаргах гэнэ.


Үүнээс гадна амьтны хүрээлэнгийнхэн амьтдад тамхи өгөхийг болиулах гэж түмэн янзын арга хэрэглэж байгаа гэнэ. Ер нь хаа газрын амьтны хүрээлэнд амьтдад тамхи, зүй бус юм өгөх явдал их гардаг юм байна.



0 Сэтгэгдэл
owoo sarmagchin bna daa kkkk
50-аар торго тэгвэл гарна
Хамгийн их уншсан