Хоёр толгойтой бүргэд, арслангаар үлгэрлэн сүлд тэмдгээ хийсэн улс гүрэн, байгууллага байдаг. Манайд арван таван толгойтой мангасын тухай үлгэр олон, Харин хоёр толгойтой жинхэнэ могой Оросын Ялтад өнөө ч амьдарч байна. Хоёр толгойтой, толгой тус бүр нь өөрийнхөөрөө боддог, хооллодог энэ могойг Киевийн амьтны хүрээлэнгийнхэн хамтын ажиллагааны хүрээнд Германаас авчирчээ.
70 гаруйхан см урттай энэ амьтныг бас ч гэж өндөр үнэтэй, 50 мянган еврогоор авсан гэж байгаа. Энэ могойг үзэх гэж үзэгчид хоёр дахин олширсон гэнэ. Долоо хоногт нэг удаа хооллохдоо тийм ч томгүй нэг хулганаар зоог барьдаг гэсэн. Хамгийн хэцүү гэмээр нэг зүйл бол эзэн нь түүнд нэг нэр өгөх үү, хоёр нэр өгөх үү гэдэг л “тулгамдсан асуудал” болоод байгаа юм гэсэн. Гэхдээ одоо нэр өгөө биз дээ, могой гурван нас хүрч байгаа юм чинь.