Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2024 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 14 мега төсөлд багтсан стратегийн ач холбогдолтой төслүүдээ УИХ-ын даргад өргөн барилаа Стратегийн ач холбогдолтой Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Монгол, Францын хамтарсан ураны төслөө УИХ-д өргөн барина Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа ЧД-ийн 17 дугаар хорооны 30 цэгт 125 ширхэг камер суурилууллаа Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Алслагдсан бүсийн 6 сумын ЕБС-д цахим тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ Хүнсний бүтээгдэхүүний пестицидийн үлдэгдэл 12 төрлийг илрүүлдэг байсан бол 221-ийг илрүүлдэг болжээ
Та ”Улаан дөрвөлжин”-д орчихсон юм биш биз

Улаан өнгө чухам юуг илтгэнэ вэ. Тийм өнгийн дөрвөлжин дотор та аль хэдийнэ орчихсон яваа юм биш биз. Өөрөөсөө ийм асуултыг нэг асуугаад үзвэл ямар вэ. Бид хэн нэгний бүтээсэн дөрвөлжин дотор орчихоод түүнийгээ мэдэхгүй яваа ч юм билүү...
Сэтгэлзүйн драм “Улаан дөрвөлжин” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийхэд бэлэн болоод байна. “Хамба” фильм студийн бүтээл сэтгэхүйн драмаас дээрхи асуултын хариуг хайж олох боломж бидний өмнө нээгдээд байна.
“Долоо хоногийн дотор хүний амьдралд үхэл хагацал, баяр хөөр, гуниг харуусал гээд аль эс тохиолдохыг тоочоод баршгүй. Тэгвэл бас долоон өдрийн дотор хүн солирч, эрүүлжиж болох талаар та өмнө бодож байв уу. Өөрийгөө эрүүл саруул гэж бодоод л явдаг. Харин та аль хэдийнэ солиорсон бол яах вэ. Та номын, архины, урлагийн бүр мөрдөж мөшгихийн цагаан солио тусчихаад яваад байгаа ч юм биш үү. Өөрийгөө нэг тольдооч” хэмээн тус киноны уран бүтээлчид үзэгчдээс хүсч байна. Хэдийгээр “Тусгаар тогтнол”-ын өдөр нээлтээ хийж байгаа ч энэ нь ямар нэг нам, эвслийн захиалгат ажил биш гэдгийг киноны ерөнхий найруулагч Д.Ганболд онцоллоо.

Д.Ганцэцэг: Миний бүтээсэн дүр хамгийн гэрэл гэгээтэй нь

УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэгээс дүрийнх нь талаар дараахь зүйлсийг тодрууллаа.


-Өмнө нь “Аравт” түүхэн киноны ганцхан эмэгтэйн дүрийг бүтээсэн. Одоо сэтгэхүйн драмд тоглолоо. Өөрийн чадвараа сорьсон дүрүүдийг их бүтээх юм аа?
-Миний энэ кинонд бүтээсэн дүр бол хамгийн гэрэл гэгээтэй нь л дээ. Сувилагч бүсгүйн дүр. Үргэлж чин шударгаар байсаар эцэстээ муу муухай зүйлд ялагдаж байгаа тухай үзүүлдэг. Хүний амрах, зугаалах зэрэг эрх чөлөөг хязгаарлаж болдог. Гэтэл “Улаан дөрвөлжин” кинонд сэтгэхүйн эрх чөлөөг хүртэл хязгаарлаж байгаа тухай гарна. Тэр бүхний эсрэг миний дүр тэмцэж байгаа ч, буруу зүйлд эдэгдсэн газар ганц хүний дуу хичнээн балчирдаж байгааг харуулна.
-Таныг киноны дууг өөрөө дуулсан гэж сонссон...?
-Би СУИС-ийг эхлээд жүжигчний мэргэжлээр, дараа нь уртын дууч мэргэжлээр төгссөн. Манай энэ киноны багт хоёр уртын дууч байсан. Нэг нь ӨвөрМонголын жүжигчин бүсгүй. Бид хоёр нийлээд “Замбуулинд ганцхан миний тавилан” нэртэй уртын дуу дуулсан. Хараахан дүрсжүүлж амжсангүй.

Ц.Төмөрбаатар: Даваагаар дамжуулж хэлэх гэсэн санааг ойлгох хэрэгтэй

“Улаан дөрвөлжин” киноны гол дүрд тоглосон Ардын жүжигчин, төрийн соёрхолт Ц.Төмөрбаатартай дүрийнх нь талаар ярилцлаа.

-Өөрийн дүрийн талаар ярихгүй юу. Киноны ерөнхий найруулагч Д.Ганболд киноныхоо санааг олохдоо л гол дүрээр таныг товлосон хэмээн ярьж байсан?
-Энэ бол их сонин утга агуулга бүхий кино. Яагаад заавал улаан гэж. Шар, ногоон, хар, цэнхэр гээд олон өнгө байхад улааныг сонгосон нь надад таалагдсан. Ганболд найруулагч надад киноныхоо санааг яриад, санал тавихад нь би шууд л зөвшөөрсөн. Үйл явдал, гаргах гэсэн санаа нь намайг өөрийн эрхгүй татсан учраас.
Дүрийн хувьд би Даваа гэгч нэртэй эмнэлгийн даргын дүр бүтээсэн. Олон жил сэтгэцийн эмнэлэгт дарга хийчихсэн, албан тушаалаасаа буухыг хүсдэггүй тийм л хүний дүр. Гэхдээ би Даваа гэдэг хүний дүрийг олон талаас нь бодож байж, чадах ядахаараа бүтээлээ. Үзэгчид Даваа гэдэг хүний бодлыг ойлгохдоо биш Даваагаар дамжуулж хэлэх гэсэн санааг ойлгоод гарвал хичээсний маань үр дүн гарч байна гэсэн үг.
-Кино зөвхөн долоон өдрийн үйл явдлыг л үзүүлнэ гэсэн?
-Долоон өдрийн үйл явдлыг үзүүлэхээс гадна бүх дүрээ долоон гарагаар нэрлэсэн. Сэтгэцийн эмнэлэгт болж буй үйл явдал гэхээр хүмүүс “Шар хад”-ны эмнэлэг гаргах нь гэж ойлгож магадгүй. “Шар хад”-ны эмнэлгийг шүүмжилж байна гэж ч хүлээж авч болох юм. Тэгвэл үгүй ээ. Сэтгэцийн эмнэлгээр дамжуулж нийгмийг үзүүлж байгаа юм шүү гэдгийг ойлгож авах хэрэгтэй. Тухайлбал, хэлгүй хүнээр төлөөлүүлж хэн нэгний өгсөн талхыг чимээгүйхэн идээд суудаг хүмүүсийг гаргадаг бол миний дүр энэ нийгэмд хайрцгийг бий болгоод, тэрэндээ ард түмнийг хориод байгаа хүмүүсийг гаргах юм.

 Б.Цэдэв

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан