Дэлхийн
тэргүүлэх банкнуудын нэг “J.P Morgan Chase” хоёр жилийн дотор 17 мянган
ажилтнаа халахаар болжээ. Цомхотголд өртөх ихэнх ажилтан буюу 13 мянга
нь моргейжийн хэсгийнхэн бол үлдсэн 4000 ажилтныг 5600 салбараасаа халах
юм байна. Энэхүү томоохон хэмжээний цомхотгол нь 260 мянган ажилтантай
тус банкны энэ оны зардлыг нэг тэрбум ам.доллараар хэмнэх нэг алхам юм.
Нөгөө талаар орчин үед мэдээллийн технологи хөгжиж харилцагчид АТМ, гар
утаснаасаа банкны гүйлгээ хийх нь түгээмэл болсон учир банкны салбарууд
нүсэр том байх шаардлагагүй болсон юм.
“J.P Morgan Chase” бол
цомхотгол хийсэн цорын ганц банк биш. Ер нь, сүүлийн үед олон ч том банк
цомхотгол хийж байгаа. Тухайлбал “Bank of America” бүр 30 мянган
ажилтнаа цомхотгохоор болсон бол “Citigroup” 11 мянган ажилтнаа халахаар
төлөвлөөд байна.