22-хон насандаа Оскарын шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн Женнифер Лоуренс шагнал гардуулах ёслолын маргаашнаас л дараагийн киноны ажилдаа шуурхайлан оржээ. Тэрээр “Hunger Games” киноны дараагийн анги болох “Catching Fire”-д тоглохоор үсээ хараар будуулжээ. Оскарын шагнал гардуулах ёслолд Диорын даашинз, шаргал үстэй ирсэн Женнифер маргааш өглөө нь гэхэд хар үстэй, чөлөөт хувцастай танигдахын аргагүй болсон байв. Түүний тоглодог Кэтнис Эвердиний дүр нь хар үстэйгээр танил болсон билээ. Кино зургийг энэ долоо хоногийн сүүлчээр авч эхлэх гэнэ.
Женнифер Лоуренс Оскарын алтан хүн гардаж, үдэш нь Оскарт зориулсан Захирагч нарын болон “Vanity Fair”-ийн хоёр ч хүлээн авалтад оролцож, өглөө үүрээр гэртээ харьсан ч огт ядарсан шинжгүй паппарацын дуранд өртжээ. Түүний хувьд Оскарын үдэш үйл явдлаар дүүрэн байсан юм. Тэрээр шагнал гардан авахаар явахдаа тайзны шатанд бүдэрч унасан бол ёслолын дараа хэвлэлийнхэнд зургаа авахуулахын өмнө гэрэл зурагчдын өөдөөс дунд хуруугаа гозойлгон эвгүй байдалд орсон юм. Түүний энэ гэнэтийн үйлдэлд сэтгүүлчид ихэд гайхсан ч тэрээр хошигнол болгоод өнгөрчээ.
Оскарт зориулсан "Vanity Fair"-ийн үдэшлэг
Тэрээр Оскарын улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг байлаа.
Хамтран тоглогч Брэдли Кеперийн хамт