Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

10 тэрбумыг өлхөн олчихоод ” Х” тайлан ирүүлсээр байх уу

Татварын ерөнхий газраас жилдээ 1-10 тэрбум хүртэлх төгрөг олсон атлаа хуулийн дагуу татварын тайлангаа гаргаж өгөөгүй эсвэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй хэмээн “Х” тайлан ирүүлсэн компаниудыг зарлалаа. Хачирхалтай нь, дандаа барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, компаниуд багтжээ. Эдгээр компанийн жагсаалтыг “Энэрэл интернэшнл” ХХК тэргүүлсэн байх юм. Тус компани нь 10 тэрбум төгрөгийн өртөгтэй “Flowers town” орон сууцны барилга захиалгаар бариулж, 2010 онд улсын комисст хүлээлгэн өгчээ. Гэсэн атлаа 2009, 2010 онд татварын тайлангаа огт ирүүлээгүй аж. “Чантай” ХХК 8.8 тэрбум төгрөгийн өртөгтэй  “Хийморь - 19” цогцолборын орон сууц барьж гүйцэтгэсэн атлаа татварын албанд 2009, 2010 онд Х тайлан гаргаж өгчээ. Иргэн С.Артаг БЗД-т есөн давхар 45 айлын орон сууц, Б.Санчир  СХД-т есөн давхар үйлчилгээний орон сууц тус бүр 4.2 тэрбум төгрөгийн өртгөөр бариулсан ч мөн л тайлангаа ирүүлээгүй аж.  “Аадмир” , “Шинэ мөрөөдөл” ХХК тус бүр дөрвөн тэрбум төгрөгөөр 102 айлын орон сууц захиалгаар бариулсан атлаа 2009, 2010 онд мөн л “Х” тайлан гарган өгч “тохуурхжээ”. Иргэн Б.Чинтулга гурван тэрбум, Б.Даваасүрэн гурван тэрбум, “Осиб” ХХК 1.9 тэрбум төгрөг, “Байгуулалт” ХХК 1.8 тэрбум, иргэн Ч.Батнасан 0.7 тэрбум гэхчлэн жагсаалт үргэлжилнэ.
Одоогоос хоёр жилийн өмнө улсын комисст орон сууцаа хүлээлгэн өгсөн ч тайлангаа өгөөгүй хувь хүн, компаниудыг ийн олон нийтэд зарлалаа. Татварын ерөнхий газраас дараагийн удаад татварын албанд орлогоо тайлагнасан хэдий ч татвар ногдох орлогоо бууруулж бага хэмжээний татвар төлсөн хувь хүн, компаниудын мэдээллийг ил болгоно гэв. 

У.Бадамцэцэг

0 Сэтгэгдэл
tatvaraa tulmuur yum. tatvar gesnees tatvar tulugchdiiguu demjeech ee. tatvar g harin hamaagui ursen humuustei tootsoo hiij baimaar yum. Bidnii mungiig yaaj urj bn gedegtei Bid tootsoo hiimeer yum .urj baigaa humuus l ih erh medeltei , darga baidgaas bid yaduu amidarch bn.
Хамгийн их уншсан