Францын нэрт жүжигчин, ОХУ-ын иргэн Жерар Депардье Чеченьд очиж тус улсын ерөнхийлөгч Рамзан Кадыровтой зоог барих үедээ Чеченийн тухай кино хийнэ гэж амлалаа. Тэрээр Чеченьд хэдэн сарын өмнө үзсэн ардын бүжгийг дахин үзэхээр ирсэн, хамгийн гол нь кино хийх талаараа ярих гэж ирсэн гэнэ. “Би энд кино хийх, бүр том кино хийхийг хүсч байна. Яг юу үзүүлэхээ хэлэхэд эрт байна. Таван жилийн дотор нэг хүн бүхэл бүтэн хотыг шинээр барьж болдгийг харуулах юмсан. Энд аз жаргалтай хүмүүс амьдардаг гэдэгт итгэлтэй байна. Жинхэнэ аз жаргалтай хүмүүс л чеченүүд шиг ингэж дуулж бүжиглэж чадна” гэж Депардье хэлсэн байна. Тэр бас чеченьд жинхэнэ ардын урлаг, аман зохиол байна. Энэ хүүхдүүд Европ, бусад орнуудад өөрийнхөө ард түмний үнэт зүйлсийг харуулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.