Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дараа төлбөртийн барьцаа мөнгөний буцаан олголтыг 10 жилээр хэмжиж байна

Үүрэн телефоны анхны оператор “Мобиком” корпорац 1996 онд байгуулагдаж, “Siemens”, “Motorola” гэсэн хоёрхон төрлийн гар утас оруулж ирсэн тэр цагаас хойш даруй 27 жил өнгөрчээ. Өнөөдөр Монголын зах зээлд үүрэн телефоны дөрвөн компани өрсөлдөж, өдгөө давхардсан тоогоор гар утас хэрэглэгчид хүн амын тоог гүйцэж түрүүлээд байна. Өөрөөр хэлбэл, 2006 онд 721 мянган хэрэглэгч байсан бол өнөөдөр хоёр сая 750 мянга давжээ.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас үүрэн телефоны операто­руудын дараа төлбөрт үйлчилгээний барьцаа мөнгөнд хүү тооцох, хэрэглэгчдийн барьцаа төлбөрийг буцаан олгох асуудлыг хөндөж тавьсан. Компаниудын удирдлагууд ч тухайн үед Ш.Магнай даргатай хамтран энэ ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцсон билээ. ШӨХТГ-ын дарга О.Магнай саяхан өөрийн твиттертээ дараахь мэдээллийг оруулжээ. ”Юнител” компани олон жил төлбөрөө хугацаанд нь төлсөн хэрэглэгчдийн болон тэдгээрийн барьцааг үе шаттайгаар чөлөөлөх судалгаа хийж байгаа. “Скайтел” компани нь барьцаа төлбөргүй “Nice” үйлчилгээг нэвтрүүлэн барьцаа төлбөрийг нь хэрэглээний төлбөрт шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, эхний ээлжинд 10 болон түүнээс дээш жил хэрэглэсэн хэрэглэгчдийн барьцаа хөрөнгийг шилжүүлэх ажил хийж байгаа. Харин “Мобиком” компаниас одоогоор 7000 хэрэглэгч хүүгээ тооцуулан аваад байна. “Жи Мобайл” найдвартай хэрэглэгчдийг шүүж, барьцааг нь буцаан өгч эхэлсэн ба 9311 серийн дараа төлбөрт хэрэглэгчийн 79 хувь нь барьцаагүй болсон байна” гэжээ. 2011 оны эхний хагас жилийн байдлаар “Мобиком”-ын дараа төлбөрт хэрэглэгчийн тоо 153 мянга 368, “Скайтел”-ынх 55 мянга 991, “Юнител”-ынх 54 мянга, “Жи Мобайл”-ынх 38 мянга 846 байгаа гэнэ. Энэ тоо мэдээж өнөөдрийн байдлаар тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Тэгэхээр энэ мэдээллийн мөрөөр үүрэн телефоны дараа төлбөрт дугаарын хэрэглэгчидтэй холбогдлоо.
Дараа төлбөрт хэрэглэгчид мэдээлэл муутай байв

8811-....тай дугаартай хэрэглэгчээс дараахь тодруулгыг авлаа.

-Та энэ дугаараа хэдэн жил барьж байна вэ?
-Зургаа дахь жилдээ барьж байна.
-Таны утасны барьцаа төлбөрт хэдийг төлсөн бол?
- 200 мянган төгрөг.
-Дараа төлбөрт хэрэглэгчийн барьцааны төлбөрт хүү тооцож байгаа талаар сонссон уу?
-Тийм үү. Хэрвээ тийм бол сайн л байна. Би барьцааны төлбөр гэж 200 мянган төгрөг төлөөд удаж байна. Тэгсэн атлаа сарын утасны төлбөр 35 мянгаас дээш гардаг. Ямар нэгэн шалтгаанаар утасны төлбөрөө төлж чадаагүй бол шууд л хаачихдаг. Миний барьцаа 200 мянга байхад долоо хоног сунгаж байгаад хааж болдоггүй юм уу гээд л зөндөө хэлж байсан. Ямар ч боломжгүй гэдэг. Хэрвээ хүү бодож байгаа бол сайн хэрэг.

9911..... дугаартай хэрэглэгчтэй холбогдов.


-Таны дугаарын барьцаа төлбөр хэд вэ?
-100 мянган төгрөг байх аа. Би энэ дугаараа бариад дөрвөн жил болж байна. Өмнө нь өөр хүний нэр дээр байсан юм. Гэрээнд нь барьцаа 100 мянган төгрөг гэж байсан санагдана.
-Дараа төлбөрт хэрэглэгчид барьцааныхаа мөнгөнд хүү тооцуулж буцаан авч байгаа талаар сонссон уу?
-Сонссон. Гэхдээ “Мобиком”-оос арван жилээс дээш барьсан хэрэглэгчдэд мөнгийг нь бодож байгаа гэж сонссон. Үнэн, худлыг сайн мэдэхгүй байна. Хэрвээ ингэж жилээр зааглаж байгаа нь үнэн бол дэмий л юм. Өнөөдөр “Мобиком”-ын ярианы төлбөр хэд байгаа билээ. Хүү бодоод, буцааж олголоо гэхэд бидний нэг сарын утасны төлбөрт л хүрнэ дээ. Иймхэн юманд жил энэ тэр гэж зааглаад онцгүй л юм. Би давхар “Жи мобайл”-ын дараа төлбөрт дугаартай.

919124... дугаартай хэрэглэгчтэй холбогдов.

-Та энэ дугаарыг хэдэн жил барьж байгаа вэ?

-Дугаар анх худалдаанд гарсан цагаас хойш л барьж байна.
-Барьцаа төлбөрт хэдэн төгрөг тушаасан бол?
-200 мянга байх аа.
-Дараа төлбөртийн барьцааны мөнгөнд хүү тооцож буцаан олгож байгаа талаар сонссон уу?
-Сонсоогүй юм байна. Гуравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ гэж  ойлгосон.

Мобиком: Арваас доош жил барьцаа төлсөн хүмүүсийн төлбөрийг удахгүй олгоно

-Сайн байна уу. Би 9911-тэй дугаартай хэрэглэгч байгаа юм. Барьцаа төлбөр буцаан олгож байгаа гэсэн үү?
-Эхний ээлжинд өөрийн нэр дээр арваас дээш жил ашигласан хэрэглэгчийнхээ төлбөрийг буцаан олгож байгаа.
-Түүнээс бага жил ашигласан хүмүү­сийнхээ төлбөрийг яах вэ. Миний хувьд энэ дугаарыг хүнээс худалдаж аваад зургаан жил болсон?
-Удахгүй долоо, найм гээд түүнээс доош жил ашигласан хүмүүсийн төлбөрийг буцааж олгох болно. Манай компанийн зүгээс судалгаа хийж байгаа.
-Барьцааны төлбөрөө хэрхэн тооцож өгч байгаа вэ?
-Ярианы төлбөрөөс хасах журмаар суутгана.
-Одоо дараа төлбөрт дугаар авбал барьцаа төлбөр төлөхгүй гэсэн үг үү?
-Дугаар, багцаасаа шалтгаалаад барьцаа төлбөр авч байгаа.

Юнител: Хүү тооцохгүй байгаа

-Миний хувьд 8811-тэй дугаарын хэрэглэгч. Барьцаа төлбөр буцаан авах гэсэн юм?
-Та хэдэн жил хэрэглэсэн бэ.
-Зургаан жил.
-Манай компанийн зүгээс өөрийн нэр дээр эзэмшсэн, сүүлийн 11 сар цаг хугацаа алдалгүй төлбөрөө төлсөн хэрэглэгчийн барьцааг буцаан олгож байгаа. Ийм шаардлага хангасан хэрэглэгчид рүүгээ бид холбогдох юм.
-Барьцаа төлбөрт хүү бодож байгаа юу?
-Хүү тооцогдохгүй. Утасны төлбөрөөс суутгах журмаар барьцаа төлбөрийг буцаан олгох юм.

Скайтел: Барьцаа төлбөр буцаах шаардлага хангасан бол бид холбогдоно

-Дараа төлбөрт хэрэглэгчдийн барьцаа төлбөрийг буцаан олгохдоо 10 жилээс дээш гэсэн үү?
-Тийм ээ. Хэрвээ энэ шаардлагыг хангаж байгаа бол төлбөрөөс тань хасаад явах боломжтой.
-Арваас доош жил ашигласныг хэзээ олгож эхлэх вэ?
-Одоохондоо 10-аас дээш ашигласан байх ёстой гэсэн шалгуур тавьж байгаа.
-Тэгэхээр найман жил дугаараа барьсан бол хоёр жил хүлээх хэрэг үү?
-Тийм ээ. Барьцаа төлбөр буцаах шаардлага хангахаар бид холбогдож хэлнэ.
-Хүү тооцож байгаа юу?
-Үгүй.

У.Бадамцэцэг

0 Сэтгэгдэл
1996 оноос хоош 27 жил өнгөрчихөө юу, эхний өгүүлбэр уншаал хэрүүлийн чанартай comment бичихэд хүргэв
unitel l mash sain heregjuulj bgaa yum bna. bi 8800-iin hereglegch. tulburuusuu suutgaad 40000iin baritsagaa avsan. Taalamjtai l bna
Ter hergelsen jil yamar hamaa bsiin buh dugaaraa baritsaagui bolgooch ter tusmaa mobi
dendvv ymaa belneer ni abcan shigee ugvvl yaasiin shunaltanguudaa jil mil ymar hamaatain er ni hvnii mungu ashiglachaad bayrlaa hvvgvi mungu hereglvvlcend geed uguh heregteishd
Хамгийн их уншсан