Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Хүний нүд татах сурталчилгааны шинэ хэлбэр

Реклам сурталчилгааг хүний нүд хамгийн их тусдаг газар байрлуулвал олон хүнд хүрнэ. Тэгвэл хүний нүд хамгийн их тусдаг зүйл бол яах аргагүй залуу бүсгүйчүүдийн хөл билээ. Тийм ч учраас Японы зарим компани сурталчилгаагаа охидын хөл дээр наадаг болжээ. Ийнхүү өөрийнхөө биеийг сурталчилгааны хэрэгсэл болгосныхоо хөлсийг мэдээж охид авна. Гэхдээ мини банзлыг өдөрт дор хаяж найман цаг өмссөн тохиолдолд сурталчилгаа нь хүнд хүрсэн гэж үзэн цалин хөлсийг нь олгодог байна. Өнгөрсөн оны сүүлчээр гэхэд хөл дээрээ реклам наах хүсэлтэй 1300 орчим охид бүсгүйчүүд рекламны агентлагт бүртгүүлсэн байжээ. Тэдэнд тавих шаардлага бол 18-аас дээш насны, бас олон нийтийн сүлжээ сайтад 20-иос дээш найзтай байхад л болох гэнэ.

Тэд үүнд бүртгүүлснээр ажил амьдралынх нь хэмнэл огтхон ч өөрчлөгдөхгүй, ердийн үед хийдэг ажлаа хийгээд, сургуульдаа явсан хэвээр байна. Гагцхүү богино банзлаа байнга өмсөх хэрэгтэй болж байгаа юм.  Энэхүү сурталчилгааны аргыг зөвхөн бизнесийн байгууллагууд ашиглаад зогсохгүй “Green Day” хамтлаг гэхэд саяхан Японд гаргасан CD-гээ ийм маягаар сурталчилсан байна.






0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан