Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Борлуулалтын сүлжээний төлбөрийн тогтолцоо”-ийн сургалт болно

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулалтын сүлжээгээр дамжуулан дотоод зах зээлд нийлүүлэхэд гэрээний нөхцөл төлбөрийн нөхцөл, гүйлгээг хянахад олон асуудал тулгардаг. Энэ талаар бизнес эрхлэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс “Борлуулалтын сүлжээний төлбөрийн систем” семинарыг Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газар, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулж байна.
Уг семинараар сүлжээ дэлгүүрийн бүтээгдэхүүний борлуулалт, бараа бүтээгдэхүүний үлдэгдэлд тавих хяналт ба төлбөрийн нөхцөлийн зэрэг асуудлуудаар Жайка олон улсын байгууллагын сайн дурын ажилтан, бизнесийн зөвлөх J Ekeda сургалт явуулах аж.
Семинарт үйлдвэр худалдааны байгууллагын менежер, супермаркет, сүлжээ дэлгүүрийн IT хариуцсан мэргэжилтэн, худалдааны байгууллагын нягтлан санхүү бүртгэл хариуцсан ажилтанууд хамрагдах юм байна. Семинар маргааш МҮХАҮТ-д 09:30 цагт эхлэх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан