Хятадын том, жижиг хотод ялгаагүй үүн шиг ачаа хэтэрсэн тээврийн хэрэгсэл тааралдах нь элбэг. Бараг өрх айл бүр хувиараа бизнес эрхэлдэг энэ оронд бага зардлаар их ашиг олох гэсэндээ гурван дугуйт, бага оврын ачааны машиндаа даацыг нь хэд дахин хэтрүүлэн ачаа тээх явдал их байдаг. Цаг зав, зардал, түлш шатахуун хэмнэх гээд ачаагаа хэтрүүлэх явдлыг Хятадын замын цагдаагийн газраас "ойлгож" төдий л хатуу шаардлага тавьдаггүй байсан ч орчин үед аюулгүй байдлыг эрхэмлэж, жолооч нарыг нь торгох нь түгээмэл болжээ. Өнгөрсөн жил гэхэд хүнд даацын ачаа тээж явсан машин зам эвдэлснээс болж хэдэн сая долларын торгуульд унаж байсан удаатай. Гэсэн ч хэмнэх хураахдаа сайн хятадууд хуучин зуршлаасаа салж чадахгүй, ачаагаа хэтрүүлсээр л.