Дэлхийн хамгийн эртний хүүхэлдэйн эмнэлгүүдийн нэг Сиднейн хүүхэлдэйн эмнэлэг өдгөө 100 жилийнхээ ойтой золгож байна. 1913 онд Харольд Чапманы үүсгэн байгуулсан энэхүү хүүхэлдэйн эмнэлэг сүүлийн 65 жилийн дотор 250 мянган хүүхэлдэйг "анагаан" засч сайжруулжээ. Чапманы гэр бүл гурван үеэрээ авч яваа энэхүү бизнес олон ч хүнд хүүхэд насны дурсамжийнх нь салшгүй хэсэг болсон хайртай хүүхэлдэй, тоглоомнуудыг нь эргүүлэн авчирч өгчээ.
Засч янзлахаар бэлтгэсэн хуучин хүүхэлдэйнүүд
Сэлбэгүүд
Эвлүүлэхэээр бэлтгэсэн хүүхэлдэйн хэсгүүдийг будаад хатааж байгаа нь
Хүүхэлдэйн эмнэлэгт хоёр мэргэжлийн "эмч" мэргэжилтэн ажилладаг.
Тэд хуучирч муудсан хүүхэлдэй засал авах эсэхийг нарийн харж нягталж байж захиалга авдаг.
Нэлээд эртний хүүхэлдэйний нэг
Хүүхэлдэйн "оршуулгын газар" -Энд засал авахгүй, дахин ашиглахааргүй болсон хүүхэлдэйн хэсгүүдийг хаяхаар тавьсан байна.
Эмнэлгээс эдгэрч гарсан зарим хүүхэлдэйг хямдралтайгаар худалдаалдаг.