Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Samsung-ийн амжилтын нууц буюу зургаан баримт


Өмнөд солонгосын энэ компани 2012 оны дөрөвдүгээр улиралд 6,6 тэрбум долларын цэвэр ашигтай ажилласан нь Apple-ийнхаас арай бага, Microsoft-ынхоос арай их байгаа юм. Strategy Analytis-ийн тооцоогоор Samsung 2012 онд 213 сая утас худалдаалсан бол хамгийн ойрын нь өрсөлдөг  Apple 135 саяыг, харин Nokia ердөө 35 саяыг борлуулжээ. Samsung-ийн амжилтыг судалж судалж Forbes ердөө л зургаан баримт тоолжээ.


1.    Зургаан янзын дэлгэц, дөрвөн систем
Хэрэв Apple “нэг л хэмжээ бүхэнд хүрнэ” гэдэг зарчим баримталж iPad mini-аа урьдын л адил хэмжээтэй үйлдвэрлэсэн бол Samsung бүр эсрэгээрээ боломжтой бүх хэмжээс ашигладаг байна. Ухаандаа «смартфонопланшета» Galaxy Note II нь 5,5 инч байхад  Windows-планшетов ATIV Smart PC нь 11.6 ин баях жишээтэй. Гэтэл Galaxy Tab нь 7.0, Galaxy Tab 7.7 юм уу Galaxy Tab нь 8.9 байна. Гэтэл одоо удахгүй эднийх iPad mini-ын эсрэг  8,0 дюймын загвар гаргах гэж байна.
Энэ нь зөвхөн дэлгэц, хэмжээнд хамаатай асуудал биш. Гар утас үйлдвэрлэгч олон компани нэг л сүлжээний систем ашигладаг. (Apple — iOS, Nokia — Windows Phone, BlackBerry — BlackBerry 10 гэх мэт. Харин Samsung  шууд л Android, Windows Phone, Bada и Tizen гэсэн дөрвөн системийг ашигладаг байна


2.    iPad-аас  Galaxy Tab хүртэл 6 сар 11 хоног
Samsung “5 дюймаас томгүй дэлгэцтэй смартфон” гаргаснаараа бүтээгдхүүндээ  хувьсгал хийгээгүй. Гэхдээ тэд өмнөх хэлбэрүүдээс зайлсхийж чадсан. Анхны iPad  2010 оны дөрөвдүгээр сарын 1-нд худалдаанд гарсан байхад 11 дүгээр сар гэхэд Galaxy Tab-ыг Герман Польшид худалдаж байсан. 2011 оны нэгдүгээр сар гэхэд үзэсгэлэн яармагуудад CES-ийн зар тарчихсан байсан шүү дээ. Одоохондоо CES-2011 дээр бүх үйлдвэрлэгчид анхаарч байхад Samsung дахиад л Series 9-ийг рекламдаад эхэлчихсэн байх жишээтэй. Дөрвөн сарын дараа тавдугаар сарын 30 гэхэд Intel өөрийн Ultrabook гэдэг зөөврийн компьютерээ гаргаж ирсэн нь Samsung-ээс даруй нэг жилээр хоцорч байгаа гэсэн үг.


3.    Шинэ технологид тэрбум
Samsung шинэ технологи нэвтрүүлэх болон бизнес загвар гаргаж ирэхэд нэг тэрбум доллар хуваарилахаа мэдэгдсэн, угсрах технологид 100 сая доллар ч хуваарилна гэнэ. Өмнөд Солонгос дахь үндсэн компани болон Израиль дахь салбартаа шинэ технологи-стратегийн төв байгуулна. Тэгэхэд Apple Хятад, Израиль дахь салбарууддаа болон Research & Development компанидаа бүтэн улиралд нэг тэрбумыг зарцуулахаар төлөвлөж. Одоохондоо бараг л үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ гадаад хэлбэрийг сонгож байхад дээрх хоёр компани ирээдүйд ямар болгох вэ гэдгээ л бодож байна. Бид хүйтэн дайны үеийг санаж байгаа даа, хоёр том гүрэн шинэ зэвсэг бүтээх гэж нэг нэгэнтэйгээ өрсөлдөөд байсан. Харин хэн нь ч ялаагүй.

4.    Программ хангамж руу илүү анхаарч
Гар утасны үйлдвэрлэгчид өнөдөртөө Android системтэй төмөр гадаргуугаар оролдож байхад Samsung программ хангамжийн тухай ярьж байна. Эдний утас үүрэн телефоны зургаан операторын системтэй, 60 хэл дээр орчуулах боломжтой байна. Бас өөрийн оператор Bada системийг 100 саяар дэмжиж байгаа. Одоохондоо энэ нь зах зээл дээр том тоглогч хараахан болоогүй байгаа ч Samsung ийшээгээ багагүй хөрөнгө хаях төлөвтэй. Ингэхээр аажимдаа бусад стандартаас хараат бус, өөрийн “тусгаар тогтнолоо” зарлаж мэдэх л юм.


5.    Шинэ Exynos 5 процессорын 8 цөм
Орчин үеийн гар утас үйлдвэрлэгчид нэг бүтээгдэхүүнд нэртэй нэртэй компаниудын хэсгийг нэгтгэдэг. Дэлгэц нь Sharp, процессор нь  Qualcomm байхад алиных нь логог ашиглах вэ. Apple үүнээс зайлсхийж өөрийн профцессор бүтээх гэж оролдож байна. Харин Samsung өөрийн Galaxy S IV дээр суурилсан найман цөм бүхий Samsung Exynos 5 гаргасан.


6.    Хөргөгчөөс компакт диск хүртэлх 57 төрлийн бүтээгдхүүн
Ганцхан гар утас гэлтгүй эдний ердийн гэр ахуйн бараа ч ашига дагуулсаар байгаа. Apple-ээс ялгаатай нь тоос сорогчоос эхлээд фото камер гээд бүхэнд зэрэг анхаардаг. Эд бүгдээрээ өчнөөн олон загвартай. Шарах шүүгээ гэхэд л эднийд зүгээр нэг мөнгө оруулагч биш. Байнга шинэчлэгдэж байдаг энэ бүтээгдхүүн Samsung-т итгэх итгэлийг төлөвшүүлдэг гэж болно.
Research In Motion эхний хагас жилд 700 мянган BlackBerry PlayBook борлуулж нэлээд хэсэг нь лангуун дээр үлдэж байхад Samsung анхны Galaxy Tab-ыг АНУ-д нэгдүгээр улиралд 262 мянгыг л борлуулсан. Гэтэл 2012 оны дөрөвдүгээр улиралд юу вэ 7,9 саяыг борлуулсан байх жишээтэй. Найдвартай ар талтай байна гэдэг л энэ.

0 Сэтгэгдэл
haaaaaaaaaaaaaaaaaaaaaa
ene tegeed medee yu??? Nuutsii ni tailchij bgaa ni ene uu???
Хамгийн их уншсан