Билгийн улирлын цагаан сарын шинийн нэгэн өнгөрөнгүүт Гэгээн Валентины өдөр тохиох нь. Хүүхэд залуусын дурсан тэмдэглэдэг гэгээн хайрын энэ өдөр энгийн даруухан атлаа, романтик байдлаар тэмдэглэж, хайртайгаа сайхан өнгөрүүлье гэвэл яг зориулалтын сайхан зоог бэлтгэж болох нь. Мэдээж хямд төсөр, гэхдээ баярынхаа утга учирт тохирч, хайртад чинь таалагдахаар байвал зохистой. Дараах хэдэн зөвлөгөө байна.
Чанасан өндөг ч зүрх болж болно
Өндгөө чанаж болгоод, хальсалсныхаа дараа зүрхэн хэлбэртэй болгоод хайрттайгаа хамт өглөөний цай уувал болж л байна. Оройн хоолонд зууш болгож ч болно. Өндгөө зүрх болгоход нэг их төвөггүй ээ. Зураг дээр дүрсэлсэн аргаар л жаахан өөрчлөхөд болоод явчихна.
Өндөг шарахад ч бас хайраа илэрхийлж болно
Гэгээн Валентины өдрийн өглөөний цайнд шарсан өнөдөг идмээр байгаа бол талх, зайдас ашиглаад жинхэнэ хайраа илэрхийлсэн байдлаар шарж болох нь байна. Зайдсын гэхэд л уртааш нь талд нь ортол зүсээд зүрхэн хэлбэрт оруулаад дотор нь өндгөө хийж шарж болох бол, зүссэн талхны голыг зүрхэн хэлбэрээр ухаж аваад өндгөө шарж болох жишээтэй. Ядах юмгүй байгаа биз дээ. Юугаар ч амталсан таны л дур.
Гэгээн валентины өдрийн пицца
Та гэртээ пицца хийдэг бол өндөгтэй гурилаа л зүрхэн хэлбэрт оруулж бэлтгээд болох нь тэр. Харин пицца чинь ямар орц, амтлагчтай байх нь таны хэрэг. Мэдээж хайрт чинь ямар пиццанд дуртайг нь бодолцоно биз.
Салат, зууш ч бас...
Баярын ширээ төрөл бүрийн салат зуушгүй байна гэж юу байх билээ. Тэгэхээр та салатаа нэг их шингэнтэй биш аргуухан хийгээд л тавган дээрээ зүрхэн хэлбэртэйгээр байрлуулна гэсэн үг. Тэгэхдээ хайртынхаа идэх дуртай салатуудыг үе давхарга болгон нэгэн дор хийчихвэл бүр ч сонин байна даа. Зураг дээрхийг хар даа. Тэгээд залуу та өөрөө ургуулан бод л доо.
Үхрийн мах
Ороын хоолондоо үхрийн мах идэх гэж байна уу. Энэ бол мэдээж таны өдөр тутам хийдэг хоол байх. Махаа тийм ч нимгэн биш зүсээд л шарна. Харин махандаа ямар нэгэн хэлбэр оруулах эсэх нь таны хэрэг. Хачир, амтлагчийг та өөрөө сонго.
Шоколадтай печень
Хоолны дараах десертээ гэртэ хялбархаан аргаар бэлтгэж болох шүү дээ. Гурилаа шоколадтай зуураад л элдсэн хойноо зүрхэн хэлбэртэй болгоод хайрчих, тэгээд л болоо. Нэг стакан гурил, 100 грамм ургамлын тос, 60 грамм шоколад, хоёр өндөг, мэдээж жаахан саахар байхад л та хоёт хүрэлцэх дессерт болно доо.
Жимс бас шоколад
Гэгээн валентины өдөр гарцаагүй л ширээн дээр байдаг амттан даа. Аяганд жаахан ургамлын тос, шоколад хийж хайлуулаад ямар ч жимсийг дүрээд сэврээхэд жинхэнэ хайрын амттан болно. Валентины өдөрт хамгийн зохистой нь гүзээлзгэнэ дээ ер нь. Жинхэнэ жимсний шоколадан бүрмэл чинь аль ч дэлгүүрээс олдохгүй дээ.