Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Цагаан сарыг тэмдэглэж ирсэн түүх


Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм. Анх энэ баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, идээ цагаа ид элбэгшдэг намар цагт  тэмдэглэдэг байсан гэдэг. Харин 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулсныхаа дараа  цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Арванзургадугаар  зууны сүүлчээс  Монголд бурхны шашин сонгодог хэлбэрээ олж, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон байна. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг бөгөөд энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн Занабазар тогтоожээ. Шинийн 15 хүртэл бурхны шашны бүх сүм хийд хурал хурж буян үйлдэн, ард зон хийморио сэргээн засал номоо хийлгэдэг нь ийм учиртай аж.

Өнгөрсөн зуунд коммунист дэглэмийн үед монгол түмний уламжлалт энэ баярыг хориглож, тэмдэглүүлэхгүй, улмаар уламжлалт ёс заншлаас нь салгах гэсэн оролдлого удаа дараа гарч байсан түүх бий. Анх 1929 онд зүүнтнүүд засгийн эрхэнд гарсантай холбогдон “зүүний нугалаа” явагдаж, Монголын төр, эдийн засаг, улс төрийг хямралд оруулсан энэ үед анх цагаан сарыг хориглож байсан удаатай. Бүр МАХН-ын Төв хороо, Засгийн газрын  хамтарсан хурлын шийдвэрээр 1930, 1931 онд “цагаан сарыг хийж огт болохгүй” гэж тас хорьсон.

1950 -аад оны сүүлчээр нэгдэлжих хөдөлгөөн ялснаас хойш цагаан  сарыг “Нэгдэлчдийн баяр”, малчдын баяр хэмээн хязгаарлаж төв суурин газрынхныг цагаан сар тэмдэглэхийг хорьдог болсон. Албан газрууд ажиллагсдынхаа цагийг нарийн бүртгэж, золгох, айлаар зочлохыг хориглож байж. Гэсэн ч монгол түмэн энэ баярыг ураг төрлийн баяр хэмээн халуун ам бүлээрээ цугларч, ах дүү төрөл саднаа өөр зуур нь танилцуулах, ахас ихсээ хүндэтгэн дээдлэх баяр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан