Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2024 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 14 мега төсөлд багтсан стратегийн ач холбогдолтой төслүүдээ УИХ-ын даргад өргөн барилаа Стратегийн ач холбогдолтой Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Монгол, Францын хамтарсан ураны төслөө УИХ-д өргөн барина Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа ЧД-ийн 17 дугаар хорооны 30 цэгт 125 ширхэг камер суурилууллаа Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Алслагдсан бүсийн 6 сумын ЕБС-д цахим тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ Хүнсний бүтээгдэхүүний пестицидийн үлдэгдэл 12 төрлийг илрүүлдэг байсан бол 221-ийг илрүүлдэг болжээ
12 жилтний усан могой жилийн товч төөрөг засал


Арван хоёр жилтний төөрөг болон түүний засал ямар байхыг хураангуйлан гаргав. Хүмүүний орчлонгийн үйл барагдашгүй ихийн тулд зайлшгүй хийвэл зохистой үйлсэд тухайн жилийн хэм хэмнэл харшлах шалтгаантай бол “Жанаг гаг дог” хэмээх номыг уншуулж заслаа хийгээд, тухайн үйлд шамдваас “Гараг, од, үйлчин, барилдлага, жил, сар, өдөр тэргүүтний гэм, хорлол үл ирнэ” хэмээн Өмнийн мэргэдийн эрхэм зарлигт айлдсан буй. Дэлгэрүүлэн нягтлахыг хүсвээс Л.Тэрбишийн тооцоолж гаргасан, “XYII жарны Усан могой жилийн монгол зурхайн цаг тооны бичиг”-ээс үзэх ажаамуу.
Эрхэм уншигч абугай ТАНЫ юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Хулгана жилтэн

1972, 1960, 1936, 1924 оны хулгана жилтэй эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэрэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1984, 1948 оны хулганатай эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1996, 1984, 1948 оны хулганатай эрчүүд сайн, муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1984 оны хулганатай эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж, эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1924 оны хулганатай эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1996, 1972 оны эрчүүд эд хомсдон, найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1948 оны хулганатай эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1984 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1996 оны хулгана жилтэй эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1996, 1972, 1960, 1936, 1924 оны хулганатай эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой болгоомжтой явж, “Цэнд” уншуулбаас засагдна. 1972, 1960, 1936, 1924 оны хулгана жилтэй эмэгтэйчүүд алтан бумба рашаанаар дүүрэх мэт амь, сүлд хоёр үл хагацах сайн.

Үхэр жилтэн

1949 оны үхэртэй эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэрэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 1997, 1925 оны үхэртэй эрчүүд сайн, муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1973 оны үхэртэй эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөж магадгүй тул  “Насны судар” уншуулбаас сайн. 1985 оны үхэртэй эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулбаас сайн. 1937, 1949 оны үхэртэй эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 1973 оны үхэртэй эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдна. 1985, 1925 оны үхэртэй эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1949 оны үхэртэй эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1997, 1985 оны үхэртэй эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1961 оны эмэгтэйчүүд болон 1925 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 1985, 1973, 1961, 1937 оны үхэртэй эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан  тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1997, 1925 оны эмэгтэйчүүд болон 1997, 1925 оны эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1997, 1925 оны үхэртэй эрчүүдийн аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1961, 1985, 1949, 1937 оны үхэртэй эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдана. 1997, 1973, 1925 оны үхэртэй хүмүүс насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1985 оны үхэртэй эрчүүд алтан бумба рашаанаар дүүрэх мэт амь, сүлд хоёр үл хагацах сайн.

Бар жилтэн

1974, 1938 оны бартай эхчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэрэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 1998, 1986, 1962, 1950, 1926 оны бартай эрчүүд сайн, муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1974, 1938 оны бартай эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1986, 1926 оны бартай эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 1996 оны бартай эрчүүд, 1986, 1926 оны бартай эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1974, 1938 оны бартай эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1998, 1986, 1962, 1950, 1926 оны бартай эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1998, 1962, 1926 оны бартай эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой сэрэмжтэй явж, “Цэнд” уншуулбаас засагдна. 1986, 1950 оны бартай эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.

Туулай жилтэн

1987, 1975, 1939, 1915 оны туулайтай эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэрэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 1951 оны туулайтай хүмүүс ад зэтгэрийн хорлолд өртөж магадгүй тул  “Насны судар” уншуулбаас сайн. 1975 оны туулайтай эмэгтэйчүүд, 1963 оны эрэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1927 оны туулай жилтэй эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 1987, 1915 туулай жилтэй эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж, эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1975, 1939, 1915 оны туулай жилтэй эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1951, 1927 оны туулай жилтэй эмэгтэйчүүд эд хомсдон, найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1975 оны туулайтай эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 1987, 1963, 1927, 1915 оны туулай жилтнүүд болон 1975, 1951 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1951 оны туулай жилтэй эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1939 оны туулай жилтэй эрчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1939 оны туулайтай эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдана. 1987, 1915 оны туулайтай эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.

Луу жилтэн

1976, 1940 оны луутай эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулбаас сайн. 1964, 1928 оны луутай эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1940 луутай эрэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 1964 оны луутай эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1964 оны луутай эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж, эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1940 оны луутай эмэгтэйчүүд болон 1928, 1916 оны луутай эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1976 оны луутай эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1988 оны луутай эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдна. 1976, 1940 оны луутай эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1976, 1940 оны луутай бүх хүн насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1988, 1952, 1916 оны луутай эмэгтэйчүүд болон 1964, 1928 оны луутай бүх хүн алтан бумба рашаанаар дүүрэх мэт амь, сүлд хоёр үл хагацах сайн.  

Могой жилтэн

1989, 1977, 1965, 1953, 1941, 1929, 1917 оны могой жилтэй эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэрэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 1953, 1929 оны могойтой эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөж магадгүй тул “Насны судар” уншуулбаас сайн. 1977 оны могойтой эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1965 оны могойтой эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 1917 оны могойтой эрчүүд, 1941 оны могойтой эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдана. 1989, 1965 оны могойтой эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1989 оны могойтой эрчүүд, 1917 оны могойтой эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1941 оны могойтой эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1977 оны могой жилтэй эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1929 оны могой жилтэй эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 1977, 1953 оны могой жилтэй эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1989, 1965, 1917 оны могойтой эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1941 оны могойтой эрчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1977, 1953, 1929 оны могойтой эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдана. 1977 оны могойтой эмэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.


Морь жилтэн

1990, 1978, 1954, 1942, 1918 оны морьтой эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэрэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 1966, 1930 оны морь жилтэй эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиол-довч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1978, 1918 оны морь жилтэй нийт хүмүүс өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 1966 оны морьтой эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж, эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1966, 1954 оны морь жилтэй эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1990, 1930 оны морьтой эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1942, 1930 оны морьтой эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий.  1966 оны морьтой эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 1966, 1930 оны эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1966, 1930 оны морьтой эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1990, 1978, 1954, 1942, 1918 оны морь жилтэй эрчүүд хэл амнаас болгоомжил,”Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно.

Хонь жилтэн

1967 оны хонь жилтэй эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1991, 1931, 1919 оны хоньтой эмэгтэйчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулваас сайн. 1943 оны хонь жилтэй эрчүүд сайн, муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1955 оны хонь жилтэй эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1955 оны хоньтой эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдана. 1991, 1931 оны хоньтой эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1955 оны хоньтой эрэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1991, 1931 оны хоньтой эмэгтэйчүүд болон 1979, 1955, 1943, 1919 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1967 оны хоньтой эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдана. 1967, 1943 оны хоньтой эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг нь хийж засууштай. 1979 оны хонь жилтнүүд болон 1991, 1931, 1919 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хө-рөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1943 оны хоньтой эрчүүд хэл амнаас болгоомжил, “Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1967 оны хонь жилтнүүд ба 1991, 1967, 1955, 1943, 1931, 1919 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой болгоомжтой явж, “Цэнд” уншуулваас засагдна. 1991, 1943, 1931, 1919 оны хоньтой эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1979, 1955 оны хоньтой эрэгтэйчүүд алтан бумба рашаанаар дүүрэх мэт амь, сүлд хоёр үл хагацах сайн.

Бич жилтэн

1992, 1956, 1920 оны бичтэй эр­чүүд элдэв зэтгэр, түйт­гэр тохиолдовч гэм­гүй өнгөрнө. Бат­жуулахын тулд бур­хан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1992, 1956 оны бичтэй эмэгтэйчүүд, 1944 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулаарай. 1932 оны бич жилтэй эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбал  зохино. 1992, 1932 оны бич жилтэй эрчүүд, 1980, 1920 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1968 оны бичтэй эрчүүд, 1956 эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1992, 1956, 1920 оны бичтэй эмээгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1968, 1932 оны бичтэй эрэгтэйчүүд алтан бумба рашаанаар дүүрэх мэт амь, сүлд хоёр үл хагацах сайн болно.

Тахиа жилтэн

1945 оны тахиа жилтэй эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбал зохино.  1993 оны тахиа жилтэй эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулаарай.  1957 оны тахиа жилтэй эмэгтэйчүүд, 1933 ны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж, эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1921 оны тахиатай эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1981 оны тахиа жилтэй эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1957 оны тахиатай эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 1921 оны тахиа жилтэй эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1993, 1957, 1945, 1933, 1921 оны тахиа жилтэй эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1981 оны тахиатай эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хий-морийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1969 оны тахиа жилтэй эмэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.

Нохой жилтэн

1994, 1958, 1922 оны нохой жилтэй эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй.
“Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 1982, 1946 оны нохойтой эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулаарай. 1934 оны нохойтой жилтнүүд болон 1994 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 1970 оны нохойтой эмэгтэйчүүд, 1922 оны нохойтой эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1958, 1922 оны нохойтой эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1994, 1982 оны нохойтой эрчүүд болон 1946 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана.
1970 оны нохойтой эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө.  1970, 1934 оны нохойтой эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1994, 1958 оны нохой жилтэй эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил,”Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно. 1982, 1946 оны нохойтой эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хам-чүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1982, 1946 оны нохойтой эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1994, 1958, 1922 оны нохойт жилтнүүд болон 1982, 1970, 1946, 1934 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдана. 1982, 1946 оны нохойтой эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай.

Гахай жилтэн

1971, 1947 оны гахайтай эмэгтэйчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1995, 1923 оны гахайтай эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Бат-жуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө.
1971, 1935 оны гахайтай эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 1935 оны гахай жилтэй эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдана. 1995 оны гахай жилтэй эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн.1971 оны гахай жилтэй эмэгтэйчүүд, 1959 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий.
 1995 оны гахайтай эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1983, 1971, 1947, 1935 оны гахай жилтнүүд болон 1995 оны эрчүүд, 1959 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг нь хийж засууштай. 1995, 1923 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай.
 1995, 1959, 1923 оны гахайтай эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдана. 1983, 1971, 1947, 1935 оны гахай жилтэй эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулаарай.

0 Сэтгэгдэл
n deer bj. setgeld sewtei iin
89 onii mogoid sain bh yostoi jil n orj bn ene yamar so yum bicheed bnaa
Хамгийн их уншсан