АНУ-ын Массачусетийн Технологийн их сургуулийн мэргэжилтнүүд хамгийн авсаархан машины төсөл боловсруулсныг европын инженерүд бодит ажил болгоод энэ жилээс худалдаанд гарах гэж байна. Hiriko Citycar EV гэдэг нэр нь “хотын тээврийн хэрэгсэл” гэсэн утгатай. Цахилгаан хураагуурыг нь бүрэн цэнэглэсэн тохиолдолд цагт 110 км-цагийн хурдаар 120 км зам туулах чадвартай, хоёр хүний суудалтай энэ машиныг зогсоолд тавихдаа эвхээд багасгаж болно. Цахилгаан хөдөлгүүр нь дугуйндаа байна. Дугуй нь 90 градус эргэдэг болохоор маневрлах чадвар маш сайн, өөрөөр хэлбэл зогсоолд тавих, гарахад хялбар. Салхины шил нь хаалга болохоор бас зай эзлэхгүй. Энэ оноос худалдаанд гарах энэ машин өнөөдөртөө 12,5 сая еврогийн үнэтэй гэнэ.
Агаар бохирдуулахгүй, авсаархан энэ машиныг хот дотор, хот орчимд унахад болохгүй нв юу байхав.