Спортын амжилтаараа Хүн-аалз нэр хүртсэн францын Алан Робер кубын 126 метр өндөр “Гавана Либре” барилгад авирч гарсан байна. Тэрээр ямар ч даатгалгүйгээр энэ барилга руу 28 минутын хугацаанд авирч гарчээ. 26 давхар “Гавана Либре” –г 1958 онд барьсан ч өнөө хүртэл нийслэлдээ хамгийн өндөр барилга тооцогдож байгаа юм. “Ямар ч бэрхшээлтэй байлаа гэсэн би өөртөө итгэлтэй байсан. Би өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж хэн болохоо харуулахыг зорьсон” гэж Робер сэтгүүлчдэд ярьжээ. Тэрээр Гаванад өнгөрсөн долоо хоногт очсон ч энэ аймшигт оролдлогынхоо зөвшөөрлийг авах гэж хугацаа зарсан байна.
50 настай Робер манай гаригийн 70 өндөр барилгад авирсны дотор алдарт Эйфелийн цамхаг, Манхэттений “Эмпайр-стейт-билдинг” цамхаг орж байгаа юм. Тэрээр 2011 онд Дубай дахь манай дэлхийн хамгийн өндөр барилга “Бурж Халиф” цамхагийн 828 метр өндөрт зургаан цаг авирч гарч байсан юм.