Юуны өмнө хамгийн шилдэг, хамгийн агуу номын жагсаалтыг гаргана гэдэг өөрөө ухаангүй ч гэмээр үйлдэл юм гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу. Ном гэдэг хүн бүрт өөр өөр бодрол ухаарал хайрладаг, бас харилцан адилгүйгээр нөлөөлдөг, бас хүн зөвхөн өөрийнхөө онцлогт тааруулж унших номоо сонгодог, тийм л номондоо дуртай байдаг учраас тэр ном хамгийн агуу, энэ ном хамгийн шилдэг гэж эрэмбэлж дугаарлах нь өөрөө тэнэг хэрэг юм. Хэр олны хүрээг хамарсан, хэдэн сая хүн , сүүлийн үеийн ямар ном хамгийн гүйлгээтэй гэдгээр нь сайн, мууг тодорхойлох нь бүр ч утгагүй хэрэг болно. Гэхдээ л олон дундаас шигшигдэн ялгарч байдаг гарцаагүй сайн зохиол, сайн ном гэж байдаг. Тийм номнуудын жагсаалтыг “Time” сэтгүүлээс гаргасан байдаг юм. Маш олон судлаач, шүүмжлэгчдийн санаа бодолд тулгуурлан гаргасан энэхүү жагсаалтад хүн төрөлхтөний сор болсон 544 номыг багтаасан байдгаас шилээвэр гэгдэх 125-ыг нь танилцуулсан байдаг. Харин тэр 125-ын эхний 10-т ямар зохиол багтсан бол гэдэг уншигч таны сонирхлыг гарцаагүй татаж буй биз ээ. Бүх цаг үеийн хамгийн агуу 10 зохиол гэж нэрлэсэн номын жагсаалтыг танилцуулвал:
1. Лев Толстой “Анна Каренина”
2. Гюстав Флобер “Бовари хатагтай”
3. Лев Толстой “Дайн ба энх”
4. Владимир Набоков “Лолита”
5. Марк Твэйн “Хаклбери Финий адал явдал”
6. Уильям Шекспир “Гамлет”
7. Скотт Фицжеральд “Агуу Гэтсби”
8. Марсел Фрүст “Алдагдсан цагийн эрэлд”
9. Антон Чехов “Антон Чеховын өгүүллэгүүд”
10. Жорж Эллиот “Миддлмарч”