Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Өнөөдөр Ром дарстай, бас Facebook-тэй өдөр

Кубын алдарт Ром дарс
1862 оны хоёрдугаар сарын 4-нд Факундо Бакарди Массо гэгч Кубад “Bacardi” компани байгуулжээ. Энэ нь жинхэнэ байгалийн амт, өндөр чанарыг илэрхийлсэн ундаа үйлдвэрлэж 1888 онд Испанийн хааны гэр бүлийн мэдэлд очсон байна. Факундо Бакарди  ундаагаа олны хүртээл болгох зорилгоор барааны тэмдгээрээ алдарт сарьсан багваахайг сонгож авч. Үнэхээр ч энэ нь амжилт, баялгийн бэлгэ тэмдэг болж чадсан гэдэг. 1927 онд компани далбаат завины уралдааныг ивээн тэтгэж өөрийгөө сурталчилсан байна. 1950 оноос үйл ажиллагаа нь өргөжиж АНУ, Мексик, Пуэрто-Рико болон Багамын арлуудад үйлдвэрээ нээсэн гэдэг. Харин Кубын хувьсгал гарч Бакардигийн гэр бүл АНУ- руу дүрвэхэд Куба улс компанийг үндэсний болгожээ.

Facebook

2004 оны хоёрдугаар 4-нд Харвардын их сургуулийн оюутан Марк Цукерберг интернетийн олон нийтийн Facebook сүлжээгээ ашиглалтад оруулжээ. Эхлээд тэр зөвхөн өөрийн сургуулийн оюутнуудыг бүртгэснээ гуравдугаар сар гэхэд Стэнфорд, Йель, Колумбын их сургуульд ажиллуулж. 2005 онд компани зөвхөн “facebook.com” нэрээрээ 200 мянган ам.долларын ашигтай ажиллажээ. Энэ сүлжээгээ 2006 оны есдүгээр сарын 26-нд албан ёсоор интернет хэрэглэгчдэд зориулан нийтэд нээсэн байна. Гурван жил өнгөрөхөд компанийн ашиг хэдийнээ 41 тэрбум ам.доллар болсон байна. 2012 оны тавдугаар сард Facebook томоохон IPO нээж компанийн үнэлгээ 104 тэрбум долларт хүрсэн юм.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан