Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛСАН ОЛОН УЛСЫН ДОЛООН ТЭМЦЭЭНЭЭС 5,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛЖЭЭ Б.Содбаатар: Улаанбаатар метро төслийн хүрээнд нийт 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дууссан Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан дурсгалын маркийг танилцууллаа Фото сурвалжилга: "UB Robot Challenge - 2024" тэмцээн боллоо Фото сурвалжилга: “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Эрүүл байх энгийн зарчим

Хорт хавдар нь хүний биеийн цор ганц эсийн төвшинд гарсан эмгэг өөрчлөлтөөс үүдэн бий болж, цаашдаа өвчнийг үхэлд хүргэдэг орчин үеийн хамгийн хөнөөлт өвчний нэг юм. Хорт хавдар нь хүнийг яс үндэс, нийгмийн гарал, хөрөнгө чинээг үл хамааран дайрч болзошгүй эмгэг. Зөвхөн 2008 оны байдлаар гэхэд  хорт хавдраасаа болж дэлхийн хэмжээнд 7,6 сая  хүн амиа алдаж байсан нь дэлхийн хэмжээний нийт нас баралтын 13 хувь болж байсан.

Гэтэл хорт хавдрын шалтгаантай нийт нас баралтын 30 хувиас илүүг нь урьдчилан сэргийлэх боломжтой байсан гэдгийг олон тооны судалгаа нотолдог юм. Үүний тулд амьдралын эрүүл саруул хэв маягийг баримтлах, цаг тухайд нь зарим төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх вакцин, дархлаажуулалт хийх, хоол хүнсээ тохируулах зэрэг хамгийн энгийн арга хэмжээ авахад хангалттай байсан хэрэг.
Иймээс жил болгоны хоёрдугаар сарын энэ өдрийг Хорт хавдрын эсрэг тэмцэх олон улсын өдөр болгон зарласан юм. Ингэж олон улсын хэмжээнд зарлах болсон гол зорилго нь хорт хавдрын талаархи  мэдээллийг хүртээмжтэй болгох, энэ эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх нь дэлхий нийтийн анхаарлыг татах явдал билээ.
Хорт хавдар нь хүний ямар ч эд, эрхтэнд үүсч болдог ч одоогоор уушиг, ходоод, элэг, шулуун гэдэс, хөхний хавдрын давтамж хамгийн өндөр байна. Энэ эмгэгээс үүдсэн нас баралтын төвшин тухайн улсын эдийн засгийн хөгжилтэй тодорхой холбоотой. 2008 оны мэдээнээс үзвэл дэлхийн хэмжээнд гарсан нас баралтын 72 хувь нь хүн амын дундаж ба бага орлоготой оронд ногдож байгаа юм. Харин манай улс эдийн засгийн чадварын хувьд ямар төвшинд явааг та хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байх. Тиймээс хорт хавдраас сэргийлэх энгийн арга хэмжээг тогтмол авдаг дадалтай болох хэрэгтэй.
Хамгийн эхний алхам нь тамхинаас гарах. Тамхи таталт нь хорт хавдар үүсэхэд хүргэдэг урьдчилан сэргийлэх боломжтой хамгийн том хүчин зүйл. Тодруулбал, хорт хавдраас болж амиа алдаж байгаа нийт хүний 22 хувь нь тамхитай холбоотой юм. Тамхины утаа нь уушиг, улаан хоолой, залгиур, амны хөндий, бөөр, давсаг, нойр булчирхай, ходоод, умайн хүзүүний гээд маш олон төрлийн хорт хавдар үүсэхэд хүргэх аюултай. Цаашилбал, дам тамхидалт нь энэ таагүй зуршилгүй хүмүүст ч хорт хавдар үүсгэх хэмжээнд нөлөөлдөг нь нэгэнт тогтоогдсон. Ийм болохоор Засгийн газраас Тамхины эсрэг хууль баталсан нь зүгээр ч нэг хийх юмаа олж чадсан хүмүүсийн авир төдий биш нэлээд алсын хараатай алхам гэж ойлгох хэрэгтэй. Хувь хүн ч мөн тамхинаас гарч чадахгүй байгаа бол тоог нь цөөлөх, тамхи татахаар бол заавал гэрээс гарч байх гэх мэт энгийн зүйлсийг дадал болгох хэрэгтэй.
Дараагийн энгийн арга бол тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг байх. Өглөөд эсвэл оройд ажил тарж ирээд 20 минутын турш хамгийн энгийн дасгал хийж чадахгүй хүн гэж байхгүй. Өөх тосыг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Хүнсний ногоо, жимс их хэмжээгээр хэрэглэх нь үнэхээр сайн ч гэлээ тэдгээрийг тариалахдаа химийн бордоо ихээр ашигласан тохиолдолд тус болохоосоо илүү хор болно гэдгийг мартаж болохгүй. Иймд ногоо, жимс худалдан авахдаа ямагт хаанаас оруулж ирсэн, хадгалалт, тариалалтын горим чанд сахисан эсэхийг шалгаж лавлаж байх хэрэгтэй. Мөн утсан болон нөөшилсөн мах, хиамны хэрэглээг аль болох багасгахыг хичээх хэрэгтэй. Цагаан мах сайн гээд тахианы мах ихээр хэрэглэдэг болсон, ялангуяа хот суурин газрын иргэд. Гэтэл Монголоос бусад орны шувууны аж ахуй эрхлэгч нар тахиаг богино хугацаанд их жин авахуулах замаар зардлаа багасгахын тулд элдэв тариа, химийн бодис их хэмжээгээр ашигладаг болсон нь нууц биш. Ийм бол эдгээр бодис нь мөн л хорт хавдар үүсэхэд нөлөөлөх эрсдэлтэй гэдгийг бодолцоход илүүдэхгүй. Наанадаж л тахианы махны ихэнх өөх, тос нь арьсанд нь агуулагдаж байдаг тул хэрэглэх болбол арьсыг чанахгүй байх нь жин нэмэхээс бодитоор хамгаална гэдгийг тогтоож авах хэрэгтэй.
Гурав дахь энгийн арга бол архи, согтууруулах ундааны хэрэглээг багасгах. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, ялангуяа тамхитай хамт хэрэглэх нь амны хөндий, залгиурын хорт хавдар үүсэх эрсдлийг огцом нэмэгдүүлдэг. Элэгний хорт хавдар ба согтууруулах ундаа хоорондын шууд хамаарлын талаар олон яригдаж байгаа тул энд дахин нурших нь илүүц биз. Тэгэхээр ядаж л согтууруулах ундаа хэрэглэх болбол тамхи татахгүй байх, уухын өмнө хоол, зууш хэрэглэх замаар хор нөлөөг нь багасгах, ухаан мэдрэлээ алдтал уухгүй байхыг хичээх хэрэгтэй.
Дараагийн арга хэмжээ нь халдварт өвчин. В, С гепатитын вакцин тариулах. Умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг хүний хөхөнцөрийн вакцин тариулах. Хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж байх маш өндөр үр дүнтэй. Үзлэгт хамрагдсанаар хорт хавдрыг эмчлэгдэх боломжтой эрт үед нь илрүүлэн яаралтай арга хэмжээ авах боломж гаргаж өгдөг. Сүүлийн үед манай улсад эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх үзлэг явж байгаа. Үүнд 30-аас дээш насны эмэгтэй хүн болгон заавал хамрагдах ёстой гэж үздэг гэдгийг мэдэж авахад илүүдэхгүй. Мөн жилдээ нэг удаа 30, 35-аас дээш насны хүмүүс энэ мэт урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдан гол эд эрхтэний төлөв байдлыг шинжлүүлж байх хэрэгтэй. Эрэгтэйчүүд гэхэд шулуун гэдэс, элэг, бөөр, уушигны шинжилгээ өгч эмэгтэйчүүд дээр дурдагдсан умайн хүзүү ба хөхний хавдраас сэргийлсэн үзлэгт жилдээ ганц удаа орлоо гээд алдах зүйл огт байхгүй.
Өөр нэг энгийн арга хэмжээ байгаль орчны бохирдолтоос сэргийлэх дадалтай болох. Ойролцоо үйлдвэр уурхай байдаг бол тэдгээр аюултай бодис ашиглах наад захын дүрэм журмыг баримталж байгаа эсэх талаар холбогдох байгууллагуудад хандан шалгуулж байх. Өөрийн оршин суудаг газрын ойр орчимд элдэв хог, ахуйн химийн бодис өөрөө хаяхгүй, бусдаар хаяуулахгүй байх гэх мэт байгаль орчноо бохирдуулахгүй байх энгийн дадалтай болох хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа элдэв төрлийн шүүс, хийжүүлсэн ундаа зэргийг худалдан авахдаа найрлагад нь орсон химийн бодисыг харж байх хэрэгтэй.  
Цаашлаад хортой, хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс ажлын байрны аюулгүй байдалд онцгой анхаардаг байх хэрэгтэй. Наад зах нь ажил олгогчдоо ажлын нөхцөлийг сайжруулах шаардлагыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, үйлдвэрчний эвлэл зэрэг байгууллагуудаар дамжуулан хүргүүлдэг байхад илүүдэхгүй. Энэ мэт энгийн арга хэмжээг тогтмол авч сурвал хорт хавдар нэртэй таагүй эмгэгээс тойрч гарах бүрэн боломжтой.
Б.Болд

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан