Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТАТВАР ТӨЛСНИЙГ НЬ БИШ ЦУГЛУУЛСНЫГ НЬ УРАМШУУЛДАГ ГЭНЭ ҮҮ

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос оны дундуур төсвийн орлого тасрах шинжтэй байгаа учраас Татварын ерөнхий газарт аудит хийлгэх захиалгыг Үндэсний аудитын газарт өгчээ. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан зөрчлүүдээс гадна зөндөө “но” илэрснийг Үндэсний аудитын газрын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцлээ. ТЕГ жил бүр бүтцийн өөрчлөлт хийхдээ зарим нэгжийн чиг үүргийг албан ёсоор баталгаажуулаагүй байснаас гадна орон тоо хэтрүүлэн ажиллаж байсан гэнэ. Сангийн сайдын баталснаар Ерөнхий газарт 108 хүн ажиллах ёстой атал 135 орон тоотой байжээ.
Нийт 1803 хүн энэ газарт ажиллаж байгаа төдийгүй 2000 болгон нэмэгдүүлэх саналаа хүргүүлсэн аж. Ахлах аудитор Л.Эрдэнэчулуун “ТЕГ орон тоо нэмэгдүүлэх саналаа хүргүүлсэн ч үндэслэл тооцоо нь хангалтгүй байсан. Тус газарт 10-аас дээш жил ажилласан туршлагатай хүмүүсээс шалгалтын үеэр энэ талаар санал асуулга авахад орон тоо нэмэгдүүлэх шаардлагагүй, ачааллаа нягтруулаад ажиллахад боломжтой” гэсэн хариулт өгсөн гэв.  Тус газрын “Маргаан таслах зөвлөл”-д ирсэн нийт 468.1 тэрбум төгрөгийн татвар төлөгчдийн гомдлыг хэлэлцэж, шийдвэрлэхдээ 86.2 хувь буюу 403.4 тэрбум төгрөгийн маргааныг хүчингүй болгосон байсан нь шалгалтынхныг гайхшруулжээ.
13.8 хувь буюу 64.7 тэрбум төгрөгийн зөрчлийг төлүүлэхээр шийдвэрлэсэн учраас цаашдаа “Маргаан таслах зөвлөл”-ийн болон татварын хяналтын ажлыг цаашид нягтлан судалж, өөрчлөлт хийх шаардлагатай гэж аудиторчид дүгнэжээ.
ндэсний аудитын газрын удирдах зөвлөлийн гишүүн А.Сүхбаатар “Татварын ерөнхий газар татвар төлөгчдийн мэдээллийг нууц гээд манай хүмүүст гаргаж өгөөгүй байсан. Төрийн нууцын тухай хууль болон бусад дүрэм журмаар үүнтэй холбоотой заалт байхгүй байх юм” гэсэн асуултыг энэ үеэр хөндөв. Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Батмагнай “Төрийн системд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд мэдээлэл гаргавал эрүүгийн хариуцлага хүлээдэг. Энэ үүднээс өгөөгүй юм болов уу. Би холбогдох хууль журмыг нь судлаад дэлгэрэнгүй хариулт өгье. Татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалаад мэдээлэл хэлээгүй юм болов уу” гэдэг хариултыг өглөө. Хамгийн ноцтой нь гэвэл, татвар төлөгчдийн мөнгийг цуглуулсных нь төлөө татварын албадад урамшуулал олгодог асуудал. Өөрөөр хэлбэл, Сангийн яамнаас улсын төсвийн орлогын гүйцэтгэлээс хамаарч Татварын ерөнхий газарт урамшуулал олгодог байна.  Үр дүнгийн гэрээний биелэлт болон орлогын төлөвлөгөө давуулсны урамшууллыг давсан орлогоос тодорхой хувиар тооцож, татварын албадад сар, улирал бүр олгодог байна. Үүнээс шалтгаалан татвар төлөгчдөөс үр дүн, ашгийн хуваарилалт, татвар ногдуулалттай холбоогүйгээр урьдчилсан төлбөр нэрээр мөнгө татаж сар, улирлын орлогын төлөвлөгөөг зохиомлоор давуулан биелүүлж, урамшуулал тооцож  авахын тулд улайрах болжээ гэсэн дүгнэлтийг аудитын газраас өгчээ.  Сүүлийн үед хэвлэлээр гараад байгаа хэдэн зуун сая төгрөгийн тансаглалууд ч энэхүү урамшууллын мөнгөтэй холбоотой аж.                                                                

Т.БАТМАГНАЙ: Ажилтнууд маань юмаа тайлбарлаж чадаагүйгээс ташаа мэдээлэл цацагдсан

Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Батмагнайгаас хэвлэлээр гараад буй асуудлын талаар дараахь тайлбарыг өглөө.

-Татварын ерөнхий газар ажилчдын орон сууцны хөнгөлөлтөд 650 сая олгосон гэсэн мэдээлэл гарсан.  Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Манай байгууллагын ажилтнууд шалгалтын үеэр юмаа бүрэн гүйцэд тайлбарлаж чадаагүйгээс ийм мэдээлэл цацагдсан.  Нэг ёсондоо манай хүмүүсийн мэргэжлийн ур чадвар дутсан. Тиймдээ Татварын ерөнхий газар 650 сая төгрөгийн орон сууц ажилчдадаа барьсан гэдэг буруу, ташаа мэдээлэл цацагдсан. Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн шинэ байрны хамт ажилчдын орон сууцны барилгыг хамтатган барихаар 2.4 тэрбум төгрөгийн төсвийг Сангийн яамнаас батлуулж авсан. Татварын ерөнхий газар түүхэндээ анх удаа ийм хөрөнгө мөнгө шийдүүлсэн гэх үү дээ.
-Тэгээд?
-Тендер зарлаад “Заг” компани шалгарч, 148 гаруй сая төгрөгийн газар шорооны ажил хийсэн. Гэтэл Нийслэлийн Засаг дарга Бат-Үүл газрын зөвшөөрлийг нь хүчингүй болгосон. Ингээд барилгын ажил зогссон учраас 501 гаруй сая төгрөгийг Сангийн яаманд буцаагаад шилжүүлж өгсөн. Гэтэл энэ нь 650 сая төгрөгөөр ажилчдадаа орон сууцны  хөнгөлөлт үзүүлсэн гэдэг ташаа мэдээлэл болчихсон                                          
-Үүнээс гадна хэдэн зуун саяар олон тооны ажилчдаа гадаадад аялуулж амраадаг гэсэн. Энэ хөрөнгө мөнгө хаанаас гардаг юм бэ?
-Дахиад цаашдаа ямар ч аялал байхгүй. 2013 оноос эхлэн ажилчдыг гадаад, дотоодын аялалд явуулахгүй. Энэхүү шүүмжлэлийг бид хүлээн авсан.
-Танай байгууллагын дэргэд Ахмадын сан гэж үйл ажиллагаа явуулж хүмүүст урамшуулал олгодог гэсэн. Энэ сангийн орлогын эх үүсвэр нь хаанаас санхүүжиж, ямар үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулагдсан юм бэ?
 -Миний хувьд даргын үүргийг түр орлон гүйцэтгээд 45 хонож байна. Татварын ерөнхий газар 20 гаруй жилийн түүхтэй учраас энэ салбараас тэтгэвэрт гарсан ахмадууд бий. Улсын төсвийн орлогын үндсэн фронтод явдаг атлаа манай салбарын хүмүүсийн нийгмийн асуудал орхигдсоор ирсэн.  Ингээд 20-иас дээш жил ажиллаад, тэтгэвэрт гарсан мэдлэг туршлагатай ахмадуудаа сургалтын төвд зөвлөгөө өгүүлдэг. Эдгээр хүний цалин хөлс гэж Ерөнхий газрын төсвөөс багахан хэмжээгээр гаргаж өгдөг. Аливаа жилийн улсын төсвийн орлогын гүйцэтгэлээс хамаарч Сангийн яамнаас тодорхой хэмжээний урамшуулал олгодог. Оюунбат даргын хувьд дээрх урамшууллын мөнгөнөөс 100 сая төгрөгийг Батсүмбэрт амралтын болон сургалтын төв байгуулахаар болсон. Ингээд газар аваад Канад хаус барьдаг компанид мөнгийг нь шийдэж өгсөн. Тэгж байтал Оюунбат дарга ажлаа өгч Баттөмөр дарга ирээд төрийн байгууллага туслах аж ахуй эрхэлж болохгүй. Урсгал зардал, тайлан тооцоог нь хаанаас гаргах юм гээд болиулсан. Тэгээд мөнгийг нь буцаагаад дансанд оруулах гэхээр урамшууллын мөнгө учраас болохгүй байсан. Ингээд Ахмадын хороо руу татаад зарим хүнийг урамшуулал маягаар шагначихсан юм.

У.Бадам

0 Сэтгэгдэл
Цус шингэлэх, холестрин бууруулж, судасны нарийсал хатуурлыг эрүүлжүүлэх бүтээгдэхүүн борлуулж байна. Тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр судасны хатуурлаас дараах эмгэгүүдээс эрүүлжих боломжтой - Тархи - Зүрх - Хуян – Даралт - Бөөрийг тэжээх судасны хатуурал - хөлийн судас өргөсөх. Мөн эрүүл мэндийн зөвлөгөөг үнэ төлбөргүйгээр биечлэн өгч байна. www.zurh-sudas.blogspot.com 96665038, 99138391, 83138393
Хамгийн их уншсан