“ДОЗ” энтертайнмэнтийн шинэ уран бүтээл болох “Дүүлэн нис” уран сайхны киноны зураг дуусах шатандаа орж байгаа аж. Эл кинонд гадаадын уран бүтээлчид хамтарч ажилласнаараа онцлог бүтээл болж байгаа юм. Киног Монголын уран бүтээлчдээс гадна, Италийн нэр хүнд бүхий найруулагч зураглаачид болон Аргентин, Энэтхэг, Солонгос улсын уран бүтээлчид хамтран хийж байгаа гэнэ. Мөн киноны гол болон туслах дүрүүдэд Монгол, Солонгосын жүжигчид хамтран тогложээ. Тус киноны зөвхөн зургийн 20 орчим хувийг Монголд, үлдсэн 80 хувийг нь Солонгос улсад авчээ. Кино бүтээхэд хамгийн гол үүрэг оролцоо бүхий техник хэрэгсэл нь, Монгол Улсад бүтээгдэж буй кинонд дутагдалтай зүйлсийн нэг болоод байсан бол уг киноны зургийг дэлхийн стандартад нийцсэн сүүлийн үеийн өндөр зэрэглэлийн хүчин чадал бүхий техник хэрэгсэлүүдээр авч байгаа гэнэ.