Цагаан сарын баярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 7-16-ны өдрийг дуустал зорчигчийн галт тэрэгний аялах хувийг Улаанбаатар төмөр замын зорчигч тээврийн албанаас гаргажээ. Хоёрдугаар сарын 7-13-нд Улаанбаатар – Эрдэнэт – Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд 5 тасалгаат вагон, 3 унтлагын вагон, 10 нийтийн вагон, харин 14-16-нд нэмэгдэл 4 тасалгаат вагон, 3 унтлагын вагон, 8 нийтийн вагон холбохоор болжээ. Улаанбаатар – Сүхбаатар – Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний бүрэлдэхүүнд 2 тасалгаат вагон, 2 унтлагын вагон, 7 нийтийн вагон холбох юм байна. Мөн хоёрдугаар сарын 10-16-нд Улаанбаатар – Сайншанд – Улаанбаатар чиглэлийн 286/285-р галт тэрэгний бүрэлдэхүүнд 3 тасалгаат вагон, 3 унтлагын вагон, 7 нийтийн вагон холбох бол хоёрдугаар сарын 10, 14, 17-ны өдрүүдэд Улаанбаатар – Эрээн – Улаанбаатар чиглэлийн 22/21-р галт тэрэг түр хугацаагаар аялахгүй хэмээн мэдэгдлээ.