Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Энэ бол гэрэл зураг биш...



Энэ зургуудыг та хараад алдартай оддын ердийн л нэг гэрэл зургууд гэж бодож байна уу. Тэгвэл тийм биш ээ. Гайхалтай нь эдгээр зургийг хүний гараар бүтээжээ. Ердөө л харандаагаар энэ бүхнийг зурсан гэдэгт анх харсан хүн ер итгэмгүй. Гэвч Келвин Окафор хэмээх авъяаслаг зураач залуу яах аргагүй харандаагаар эдгээр зургийг урлаж, үзэсгэлэнгээ гаргаад байна. 

Нигериэс Их Британид цагаачлан ирсэн хар арьст гэр бүлээс гаралтай Келвин амьдралын боломжгүйгээс хүүхэд байхдаа гадагшаа гарч, тоглож зугаацах ч аргагүй байж. Гэртээ бүх л өдрийг өнгөрөөдөг байсан хүү хамаг цаг хугацаагаа зураг зурахад зориулжээ. Энэ авъяасынхаа хүчээр тэр одоо өөрийн чин хүсэл эрмэлзэлтэй уран зургийн чиглэлээр их сургуульд суралцах болж, олон нийт ч түүний гайхамшигт авьяас чадварыг мэддэг болжээ. Тэрээр нэг хөрөг зургаа ойролцоогоор 80-100 цагийн хугацаанд зурдаг бөгөөд 800-3000 фунт хүртэл үнээр худалддаг байна. Тэрээр зургаа зурахдаа фото зурагтай ажиллахыг илүүд үздэг бөгөөд гэрэл зургийг хэдэн ч цагаар хамаагүй ажиглан харж суудаг байна.

Үүнээс ерөнхий хар зургаа толгой дотроо гаргаад зүүн нүднээс нь эхэлж зурдаг байна. Зүүн нүд , тэгээд хамар, дараа нь зүүн хацар, уруул гээд яг л энэ дарааллаараа зурдаг гэнэ. Дөрвөн цаг зураад, хагас цаг амраад, дахиад 4-5 цаг суугаад, дахиад хагас цаг амарна. Түүнээс хойш бол хэр удаан сууж чадна тэр хэмжээгээрээ л сууж зургаа гараас гаргадаг бөгөөд ингэхэд нийтдээ 80-100 цаг болдог байна.






0 Сэтгэгдэл
gaihaltai
good
kui nere hun 1 yumig sain hij surval
Амьд зургийн аппарат юм даа ха ха
МУНДАГ
МУНДАГ
МУНДАГ
avyas bn shuu, gehdee bas yag edgeer zurguud mun ch yum uu bish yum uu ,zarimdaa niitlel deer hudlaa gerel zurag tavigddag. harsan chin jaahan itgel toruulehgui l bn ,, gehdee gaihaltai zuraachid bii bii ..
Avyastai yumaa.Yag l gerel zurag shig.
сайхан авъяас ярих юм алга
Хамгийн их уншсан