Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Б.ЛХАГВАДОРЖ: МУУ ЗҮЙЛ БОДОХ НЬ СӨРӨГ ЭНЕРГИ ТАТДАГ

Б.Лхагвадорж эгч жаахан байхдаа аянганд цохиулснаас ер бусын эрчимтэй болсон гэнэ. Хүний өвчнийг анагаах эл увидсаа олон түмний тусын тулд зориулахаар шийдэн, өнөөг хүртэл өвчин зовлонд нэрвэгдэн, ажил үйлс нь уруудсан хүмүүсийн энергийн алдагдлыг нь нөхөөд зогсохгүй ажил, амьдралыг нь тэгшитгэж өгдөг байна. Түүнийг зорих хүмүүсийг даган сурвалжлагч миний бие Хүний энерги судлалын академийг зорьсон юм. Тус академийн тэргүүн, био энергич Б.Лхагвадоржтой ийн ярилцлаа.

-Сүүлийн үед монголчууд энергийн талаар маш их ярих болж. Энерги гэж юуг хэлээд байна вэ?
-Энергийн болон бөөгийн эрин зуун болж байна. Энергийн талаар хүмүүс ярьж байгаад баярладаг. Яагаад гэвэл, өнөө үед хүмүүсийн амьдралын буруу хэв маяг, бухимдал, идэж буй хоол хүнс, муу муухай бодол ажил үйлсийг нь хааж, өвчинд өртөмтгий болгож байна. Монголчууд сэжгээр өвдөж, сүжгээр эдгэрнэ гэж ярьдаг. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Тиймээс зөвхөн энергийг хүлээн авагч бус үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч нь. Бүх зүйл нь зөв болоод ирэхээр тухайн хүний орчинд сайн сайхан бүхэн бүрэлддэг. Өөрөөр хэлбэл, сайн сайхан энергийг өөртөө бүрдүүлнэ гэсэн үг. Хүн болгон энергийн оронтой. Үүнийг анагаахын хэлээр аура, шинжлэх ухааны хэлээр солонгон бүрхүүл, шашны хэлээр хүний жилийн ноён нуруу хэмээдэг. Тэрхүү энергийн орон нь бидний бодит биеийн гадна талаар соронзон маягаар эргэлддэг. Үүнийг энергийн бүрхэвч буюу аура гэрлэн бие гэж хэлээд байгаа юм.

-Энэ гэрлэн бүрхүүл гэмтэхээр хүний ажил үйлс доройтож, өвчинд нэрвэгддэг гэдэг нь үнэн юм уу. Гадуур аура гэгдсэн төв олон байдаг?
-Энерги нь хувь хүний ахуй амьдрал, бодол санаа, сэтгэлийн тухай мэдээллийг агуулж байдаг юм. Хүмүүс мэдэх байх. Бидний махан биеийг хүрээлдэг энергийн бүрхэвч нь долоон давхар, өөр өөрийн гэсэн өнгөтэй. Дотоод эрхтэний системтэй ч холбоотой. Над дээр ирж эмчлүүлж байгаа хүний дийлэнх нь доороосоо даарсан болон амьдралын буруу хэв маяг, хооллолт, стресс бухимдлаас үүдсэн үе мөч, дотор эрхтэний өвчлөлтэй болчихсон байдаг. Түүгээр ч зогсохгүй мэдрэлийн ядаргаанд орсон, нуруу нь шохойжчихсон, яс нь ургасан гээд үе мөчний өвчнөөр шаналж байгаа хүн ч ирнэ. Энэ нь, нийгмийн хурдацтай хөгжил хүнийг стресс бухимдалд их оруулдгаас энергиэ алдан өвчилж байна гэсэн үг. Аура гээд байгаа төв нь хүний долоон давхар энергийн бүрхэвчийн аль нь гэмтсэн, ямар эрхтэн нь өвчлөх магадлалтайг шинжлэх ухааны дэвшилтэт технологи ашиглан хэлж өгдөг. Харин миний хувьд өвчиндөө шаналж буй тэр хүмүүст бурхнаас хайрласан энэ увидсаа ашиглан энергийнх нь алдагдлыг нөхөн илааршуулахыг хичээдэг юм.
 
-Тэгэхээр шинжлэх ухаан, шашинд ч энерги байдаг гэдгийг баталж. Харин хүн яагаад энергиэ алдсанаас өвчлөмтгий болдог юм бол?
-Хүний махан бие хоол хүнс, агаар ус, хөдөлгөөн гэсэн энергийн төрлөөр хангагдаж байдаг. Амьтнаас ялгагдах гол онцлог нь хүн сэтгэж, боддог гэдэг шүү дээ. Юу хэлэх гээд байна вэ гэхээр дээр хэлсэнчлэн хүн сэтгэлийн амьтан. Тиймээс тэр намайг тэгж бодсон байх даа гэж шаналаад эсвэл муухай юм бодоод байвал сөрөг энергийн хүчээр тэр нь биелдэг. Муу зүйл бодох тусмаа таталцлын хуулиар сөрөг энергийг татдаг. Залуучуудад хандаж хэлэхэд баар, цэнгээний газраас холуур явмаар байна. Архи дарс их ууж, муу муухай юмтай их орооцолдож байна. Энэ нь, энергийг нь эвддэг. Хүн сайн сайхныг төсөөлөх тусмаа өөрийнх нь гэрлэн бие нь цацарч, жилийн ноён нуруугаа засаад явж болдог гэж ярьцгаадаг. Тиймээс аливаа юмыг сайн сайхан талаас нь бодож явбал энерги нь алдагдахгүй. Амьдрал дээр ч гэсэн батлагдсан. Ядарсан, зовсон хүнд дандаа сайхан сэтгэлээр тусалдаг хүнтэй хэдэн жилийн дараа уулзахад яг л тухайн үеийнхээ 35,45-тай үеийнх шигээ өтлөөгүй байдаг биз дээ. Хүмүүс ч гэсэн гайхаж ярьцгаадаг. Энэ чинь, сайн сайхан юм бодож явдаг хүний өтлөх нь ч удаан байгааг харуулж буй хэрэг. Бидэнд ч гэсэн оюун бодлоо цэвэрлэн аливаа юмыг сайхнаар төсөөлж болно, бүтнэ гээд муу муухай зүйл бодохгүй, хүнтэй эвтэй сайхан харилцаад явбал ануухнаараа явах боломж бий.

-Уулзсан хүндээ сайхан сэтгэгдэл төрүүлж, цаанаасаа л дулаахан уур амьсгал мэдрүүлдэг хүн энерги сайтай гэсэн үг үү?
-Тийм. Хүний махан бие, сэтгэл хөдлөл, бодол санаа хоорондоо энергээр холбогддог. Хажууд нь байхаар тайван, гоё мэдрэмж төрүүлдэг хүмүүсийн дэргэд айх аюулгүй муу юмнаас хамгаалагдсан  мэт байдаг. Цаанаасаа л гэрэлтэж харагдаад. Тийм хүнтэй ойр байвал таны энерги  ч өсдөг. Энгийн жишээ авъя л даа. Нялх хүүхэд хүний энергийг маш сайн мэдэрдэг. Тийм ч болохоороо энерги сайтай хүн дээр очиход уйлдаггүй. Мөн нохой байна. Муу энергитэй хүн рүү хуцаж дайрах, сайн энергитэй хүнд эрхлэх гээд л ирдэг. Манайхан хаа ч явсан нохойнд хазуулчих гээд байдаг хүнийг ноён нуруу нь гундаад, сүр сүлдгүй болчихож гэж ярьдаг. Тэр оргүй яриа биш шүү.

-Тэгвэл энергиэ алдахгүйн тулд яах ёстой вэ?
-Энерги буюу гэрлэн бүрхүүл нь үхээрийн газраар явах, хэрүүл хийх, хараал хэлэхэд ч гэмтдэг. Муу бодол ч нөлөөлдөг. Муу бодол, төсөөлөл тархиндаа ургуулаад байх тусам сөрөг энергийг өөртөө төвлөрүүлснээр гэрлэн биеэ гэмтээдэг юм. Тиймээс дээр хэлсэнчлэн өөрт чинь таатай сайхан мэдрэмж төрүүлсэн, үргэлж баяр баясгалантай явдаг хүмүүстэй аль болох ойр бай. Хэрвээ энерги чинь гэмтсэн гэвэл нөхөх хэрэгтэй. Над дээр харц нь эвгүй болчихсон нэг залуу ирж байсан юм. Та юу чаддаг юм гээд цэхэлзээд байсан хүн хэдэн хормын дараа зан ааш нь зөөлрөөд хэд, хэдэн удаа эмчилгээнд явсаны дараа шал өөр болох жишээтэй. Тиймээс энерги чинь гэмтсэн байвал нөхөх хэрэгтэй.

-Ер нь, сайн явах санааных гэдэг үг зүгээр ч гарч ирээгүй байх нь ээ?
-Яг зөв. Манайхан чинь “тэр намайг тэгж хэлсэн, надад муу юм хийсэн болов уу” гээд л бодож шаналаад явдаг. Гэтэл бодол нь биелээд л ажил үйлс нь уруудаад, үе мөч, мэдрэлийн гаралтай өвчин тусчихдаг. Үүнийгээ ужигруулалгүй энергиэ нөхөх хэрэгтэй. Нэг жишээ татахад, над дээр өндөр, сайхан царай зүстэй охин ирж байсан. Загвар өмсөгч болох гэсэн чинь авсангүй гээд. Гэтэл тэр охины царай гундчихсан, бараандуу болчихсон байсан юм. Тэгээд сэтгэлээ засаад эмчилгээнд явснаар царай зүс нь өнгө ороод сайхан болсон. Дараа нь, загварын агентлагт орчихсон гээд баяртай гүйж явсан. Тэгэхээр энерги буюу аура гэрлэн бүрхүүл нь гэмтчихээр хүн бусдыг өөртөө татах хүчгүй болчихдог. Тиймээс сайн сайхан юм бодож явах хэрэгтэй гэж хэлээд байгаа маань ийм учиртай. Хэрвээ таны гэрлэн бүрхүүл гэмтсэн байна гэвэл эмчлүүл. Бас сэтгэлээ зас.

-Танаас хүмүүс өөр юу гуйх юм. Холын зайнаас эмчилдэг гэж сонссон?
-Ажил үйлс бүтэхгүй байна,  мөнгө дуудаж өгөөч, хүүхэдтэй болмоор байна гээд олон хүн ханддаг. Би чадлынхаа хэрээр тэр хүмүүст туслахыг хичээдэг. Надад бусдын төлөө зориулах ганц байгаа зүйл бурхнаас өгсөн энэ их энерги буюу увидас. Энэ увидсаа л олон түмнийхээ төлөө зориулж байна. Холын зайнаас гадаад руу явсан нэг хүний өвчнийг анагааж байсан. Очоод удаагүй байхад өвчин нь сэдрээд утсаар надтай холбогдоход алсын зайнаас өвчнийг анагаасан.  Ирэх боломжгүй гээд хөдөө орон нутгаас холбогддог хүн зөндөө бий. Танай сониноор дамжуулан хүмүүст хандахад муу муухай зүйл бодолгүй дандаа сайн сайхан зүйл бодож явах хэрэгтэй л гэж хэлмээр байна.

0 Сэтгэгдэл
ЖИЛИЙН ЖИНХЭНЭ. АМЬДРАХ АМЬДРАЛ, МӨНХӨӨРӨЛ. Та бөөрийг амьдралаа хэмнэхийг хүсч байна уу? Та бөөрийг сайн үнээр зарах боломж хайж байна уу? Та энд 500,000 фунт стерлинг худалдаж авах боломжтой. Сонирхсон худалдагчид DR-тай холбоо барих ёстой. Бенин багшийн эмнэлэгт NIGEL BASHEER, нефрологич, зөвлөх мэс засалч Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Email: doctorcollins3@gmail.com. Энэ карт нь ядуу хүмүүст улс орны амьдралыг аврахад туслах явдал юм. Хүн бүрт баярлалаа.
ЖИЛИЙН ЖИНХЭНЭ. АМЬДРАХ АМЬДРАЛ, МӨНХӨӨРӨЛ. Та бөөрийг амьдралаа хэмнэхийг хүсч байна уу? Та бөөрийг сайн үнээр зарах боломж хайж байна уу? Та энд 500,000 фунт стерлинг худалдаж авах боломжтой. Сонирхсон худалдагчид DR-тай холбоо барих ёстой. Бенин багшийн эмнэлэгт NIGEL BASHEER, нефрологич, зөвлөх мэс засалч Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Email: doctorcollins3@gmail.com. Энэ карт нь ядуу хүмүүст улс орны амьдралыг аврахад туслах явдал юм. Хүн бүрт баярлалаа.
ЖИЛИЙН ЖИНХЭНЭ. АМЬДРАХ АМЬДРАЛ, МӨНХӨӨРӨЛ. Та бөөрийг амьдралаа хэмнэхийг хүсч байна уу? Та бөөрийг сайн үнээр зарах боломж хайж байна уу? Та энд 500,000 фунт стерлинг худалдаж авах боломжтой. Сонирхсон худалдагчид DR-тай холбоо барих ёстой. Бенин багшийн эмнэлэгт NIGEL BASHEER, нефрологич, зөвлөх мэс засалч Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Email: doctorcollins3@gmail.com. Энэ карт нь ядуу хүмүүст улс орны амьдралыг аврахад туслах явдал юм. Хүн бүрт баярлалаа.
Би хөдөө орон нутагт байдаг Холын зайнаас энергиэ тодорхойлуулж засуулмаар байна яаж хандах уу
Биоэнергийн эмчилгээ хийнэ гэж хүний нэрийг барьсан худлаа ярьж хүний тархи угаадаг олон нөхөд гарч ирсэний нэг нь энэ авгай ш дээ.Янз бүрийн аяга энэ тэр тараагаад дуулаад л эмчилгээ хийнэ гэдийн байна лээ. нэгнийгээ хуулбарлаж оюуны өмчийг нь зөрчдөг энэ мэтийн худал ярьдаг нөхдөд итгэх нь тэнэг хэрэг. Тархи угааж балай зүйл хийхээ боль авгай минь.
Аура төв Aura center Таны ажил үйлс нэг л бүтэмж муутай, бие тань өвдөж,олсон орлого тань тогтохгүй,сэтгэл санаа тогтворгүй учраа олохгүй байвал манай төвд хандана уу? Манайх Оросын эрдэмтдийн зохиосон 3D программ дээр таны -Гэрлэн бүрхүүлийг оношлоно -Энергийн алдагдлыг тодорхойлно -Удмын мэдээлэл тайлна -Эрүүл мэндийг оношлоно -Гадны сөрөг мэдээллийн нөлөөллийг тайлна -Өнгөрсөн одоо ирээдүйг уншина -Хар цагаан хэл амыг тодорхойлно -Мөнгөний хүрдийг нээнэ -Гэр орны сөрөг энергийг засна -Энергийн алдагдлыг сэргээх зөвлөгөө өгнө Хаяг: Жуковоос Зүүн 4 зам явах замд Жоби 72 төвийн 2 давхарт 203 тоот Холбоо барих утас: 88064274, 91000558 http://www.facebook.com/mongol.auracenter monauracenter@yahoo.com
Аура төв Aura center Таны ажил үйлс нэг л бүтэмж муутай, бие тань өвдөж,олсон орлого тань тогтохгүй,сэтгэл санаа тогтворгүй учраа олохгүй байвал манай төвд хандана уу? Манайх Оросын эрдэмтдийн зохиосон 3D программ дээр таны -Гэрлэн бүрхүүлийг оношлоно -Энергийн алдагдлыг тодорхойлно -Удмын мэдээлэл тайлна -Эрүүл мэндийг оношлоно -Гадны сөрөг мэдээллийн нөлөөллийг тайлна -Өнгөрсөн одоо ирээдүйг уншина -Хар цагаан хэл амыг тодорхойлно -Мөнгөний хүрдийг нээнэ -Гэр орны сөрөг энергийг засна -Энергийн алдагдлыг сэргээх зөвлөгөө өгнө Хаяг: Жуковоос Зүүн 4 зам явах замд Жоби 72 төвийн 2 давхарт 203 тоот Холбоо барих утас: 88064274, 91000558 http://www.facebook.com/mongol.auracenter monauracenter@yahoo.com
Хамгийн их уншсан