Амьтдыг чинь зүгээр л нэг идээд байж байдаг гэж бодож бас болохгүй нь ээ. Амьтад элдвийн л авьяас үзүүлбэр үзүүлдэг циркийг бид мэднэ дээ. Харин зураг зурдаг амьтны тухай бид хэр мэдэх билээ.
- Смитфилд нэртэй энэ гахайг хүмүүс шоглож Пигкассо / pig и Picasso / хэмээн нэрийддэг гэнэ. Мэргэжилтнүүд түүний зургуудыг яг л “абстракт экспресионизм” урсгал гэдэг. Үнэндээ түүнийг яг юу зурсныг хэн ч тодорхойлж хэлж чадахгүй байгаа юм. Түүний хамгийн сүүлийн бүтээлийг эзэн Фран Мартин нь интернетээр дуудлагаар худалдсан ч “зураачид” өөрт нь бол хэрчим өөхний шагнал л оногдсон гэнэ.
- Харин энэ бол Тайландын зураач заан. Жуулчдад авьяасаа гайхуулж эзэндээ мөнгө олж өгнө.
- Метро Метеор нэртэй энэ морь уг нь спортоор багагүй амжилт олж байсан ч өвдгөндөө бэртэл авснаас хойш абстракт зургаар хичээллэж молбертийн ард өдрийг өнгөрөөх болж. Түүний зургууд ч багагүй ашигтай борлогдож эзэн нь олсон ашгийн 50 хувийг бэртэж гэмтсэн, уралдахаа больсон морьдын төлөө зарцуулдаг гэнэ.
- Зургийн авьяастай амьтан сая л гараад ирсэн ч юм биш. Конго шимпанзе 1954-1964 онд амьдарч байсан. Алдарт Пабло Пикассо хүртэл Конго сармагчныг шүтэж нэг зургийг нь студийнхээ хананд өлгөсөн байсан гэсэн яриа бий. Харин Конгийн авьяасыг зураач Десмонд Моррис нэг удаа бийр будгаа бэлэн орхиод явсныг сармагчин ашиглаад зураг зурчихсан байснаар нээжээ. Конго сармагчин дөрвөн настайгаасаа уран зургийн идэвхи нь улам их болж “уянгын абстракт импрессионизм”-ын чиглэлээр 400 орчим бүтээл туурвисан байдаг.
- Америкийн Феникс хотын амьтны хүрээлэнгийн долоон настай энэ леопард ч бас зургийн авьяас нь тодорсон нэгэн. Пэдфут бүр багаасаа л будагтай ноцолдож эхэлж. Тэр харин бийр хэрэглэхээсээ савар, толгой, хүзүү заримдаа бүх биеэрээ зурна. Бүтээлээ туурвиж дуусаад зургийн самбар луу шээж “гарын үсэг”-ээ зурна.
- Хятадын Хэбэй мужийн усан хүрээлэнгийн энэ дельфин шүдэндээ бийрээ зуугаад зургаа зурдаг нь үзэгчдэд их таалагддаг гэнэ.
- Далайн энэ арслан ч бас түүнээс юу дутах вэ. Зургаан настай Морган, гурван настай Аэро хоёр тосон будгаар хэнээс ч дутахгүй зурна шүү.
- Фоксхаунд үүлдрийн Сэмми нохой резинэн бэхэлсэн бийр зуугаад мөн л абстракт зураг зурдаг нэгэн.