Нисэх онгоцоор зорчихын
өмнө танд бага ч гэсэн айдас төрж, эргэлздэг үү. Хэдийгээр онгоцны осол
гэдэг тэр бүр тохиолддоггүй, тэр тухай бодохын ч хэрэггүй зүйл боловч
дараахь зөвлөмжийг мэдээд авахад илүүдэхгүй биз ээ. Онгоцны аль суудал
илүү найдвартай, ямарваа зүйл тохиолдоход аврагдах найдвартайг дээрх
зурагт харуулжээ.
Зурагт харуулснаар бол цайвар ногооноос гүн ногоон
хүртэл өнгөөр тэмдэглэсэн суудлууд аюул багатай, харин улбар шараас
улаан хүртэл өнгөөр тэмдэглэсэн суудлууд нь аюултайд тооцогддог байна.
Зурагт харуулснаар өндөр хувьтай суудлууд нь эрсдэл багатай, хувь нь
багасах тусмаа эрсдэл нь өсч байгаа юм. Суудлуудыг ийнхүү эрсдлээр нь
үнэлсэн нь гарах гарцтай хэр ойрхон байгааг харгалзаж үзсэн хэрэг юм.
Урд, хойд гарц болон хоёр жигүүрийн гарцтай ойролцоохь суудлуудыг илүү
найдвартайд тооцдог ажээ.