Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ-ААС ОРЖ ИРЭХ НЭГ ТОНН ШАТАХУУН 1136 АМ.ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ БАЙНА

Монголбанк, Засгийн газартай хамтарч шатахууны үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөрийн хүрээнд нийт 167 тэрбум төгрөгийн санхүүжилт шатахуун импортлогчдод олгох юм. Эдүгээ энэ хөнгөлөлттэй зээлийг 10 удаа олгоод байгаа.  Ингээд нийт 11 компанийг шатахууны үнээ тогтвортой байлгахад зориулж, 115.4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. Урд нь нэг сарын хэрэглээ буюу 20 гаруй мянган тонн шатахууны нөөц импортлогч компаниудад байдаг байсан. Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээс хойш энэ нөөц хоёр дахин нэмэгджээ.
Он гарснаас хойш ОХУ-аас авах шатахууны үнэ  26 хувиар өссөн байна.  Жижиглэнгийн үнэ зургаан хувиар нэмэгдэв.  Өчигдрийн байдлаар хойд хөршийн нэг тонн шатахуун 980 гаруй ам.долларын үнэтэй байв.
356 ам.долларын экспортын татвар нэмэгдэнэ. Тэгэхээр манайд орж ирэх нэг тонн шатахууны үнэ 1136 ам.доллар болох нь. Үүн дээр тээврийн зардал бас нэмэгдэх учиртай. Урд нь, хойд хөршийн шатахууны экспортын үнэ хэдэн хувиар нэмэгдэнэ, яг тэр хэмжээгээр манай жижиглэн худалдааны үнэ өсдөг байлаа. Харин он гарснаас хойш нэг литр шатахууны үнэ зургаан хувиар нэмэгдсэн бол бөөний худалдааных 28 хувиар өссөн судалгаа гарчээ. Энэ нь жижиглэн худалдааны үнийн өсөлт бөөний худалдааны үнэд шингэж байгааг илтгэж буй хэрэг.  Өнөөдөр манай улсад нэг литр шатахуун 1.33 ам.доллар байгаа бол хойд хөршид 30 орчим рубль байна. Үүнийг төгрөгөөр тооцвол литр нь 1200 орчим төгрөг болох нь. Какахстанд нэг литр шатахуун 98 цент, Хятдад 7.5 юань байгаа аж. Тэгэхээр Хятдад нэг литр шатахуун 1400 гаруй төгрөг байна гэсэн үг. Эндээс үзэхэд Монгол Улс Ази тивдээ шатахууны үнэ хамгийн өндөр орны нэг болж байна. Иймд дээрх  хөтөлбөрийн хүрээнд цаашид бөөний худалдаа, жижиглэнгийн үнийг ялгаж салгах аж. Өөрөөр хэлбэл, шатахуун импортлогчдын бөөнөөр зарах шатахуунд төв банкнаас санхүүжилт олгож, зохицуулалт хийхгүй. Харин жижиглэнгээр худалдаалах шатахуунд нь хөнгөлөлттэй зээл олгож, зохицуулах бодлого баримтлах нь. Иймд Монголбанкны эдийн засагчид  шатахууны үнийг тогтворжуулах хөтөлбөр үр дүнгээ өгч байгаагийн илрэл хэмээн үзэж байгаа юм. Монголбанк, Засгийн газартай хамтарч энэ долоо хоногт шатахууны үнийг тогтворжуулах хөтөлбөр ямар үр дүнд хүрснийг дүгнэж, цаашид хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлох аж. Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш гурван сарын хугацаанд ажлаа дүгнэж байхаар тогтсон байна. 

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
1 litr = 1588 garaad baih yum.
Хамгийн их уншсан