Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.БАТТУЛГА: Нарийн царигтай болчихвол баялгаа түүхийгээр нь урагш худалддаг схем рүү л орно

1. -Уул уурхайгаа ашиглахын тулд дэд бүтэц хэрэг тэй. Дэд бүтэц гэж гол нь төмөр зам. Бү тээг дэхүүнийг төмөр замаар тээвэрлэж л далайн боомтод хүргэнэ. Далайн боомтоор дамжуулан уул уурхайн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд нийлүүлнэ. Ингэж байж баялгаа зах зээлийн үнээр дэлхийд борлуулах боломжтой. Ерөнхийдөө говийн бүсэд байгаа Тавантолгой, Оюутолгойн ордыг дайруулж, одоогийн төв магистралиа огтлоод Чойбалсан гаар Транссибирийн төмөр замтай холбох маршрут л даа. Ингэснээр Вла дивостокоор дамжаад Солонгосын хойгт гарах боломжтой болно. Энэ маань уул уурхайн бүтээгдэхүүнээ, төмөр замын маршрутаа зөвхөн нэг улсаас хараат байлгахгүй л гэсэн санаа, бодлого. Эдийн засгийн хувьд ашигтай, ашиггүй байлгахыг бид нар өөрсдөө л зохицуулах хэрэгтэй.

2.-Цариг гэснээс дэлхий дээр маш олон төрлийн царигийг улс орнууд хэрэглэдэг. Манайхан Орос, Хятадын гэсэн хоёрхон цариг байдаг гэж ойл гоод байх шиг байна. Улс орон болгон царигийн асуудлаа тодорхойлсон байдаг. Манайх шиг далайд гарцгүй улсад төмөр зам бол стратегийн ач холбогдол бүхий салбар. Хүчирхэг хоёр хөрштэй Монгол Улсын хувьд төмөр замын царигийн хэмжээ Төрийн бодлого байх ёстой. Хэрвээ бид өнөөдөр Хятадад хэрэглэдэг нарийн цариг бүхий төмөр замтай болчихвол байгалийн баялгаа түүхийгээр нь урагшаа худалддаг тийм схем рүү л орно. Монголчууд бидний өмнө ийм бодитой болгоомжлол бий болчихоод байхад дээрээс нь нэмээд уул уурхайн ордоо Хятадын стандартын нарийн царигийн төмөр замтай холбочихвол эдийн засгийн 70 хувийн хамаарал маань шууд 100 хувь болно. Тэгвэл бид газар нутгаараа биш ч, эдийн засгийн хувьд 100 хувь нэг улсаас бүрэн хараат болно. Далан хувьтай байсан болгоомжлол маань зуун хувь аюул болно гэдгийг л хүмүүс ойлгомоор байна.

3.-Гадаад худалдааны бодлого, гадаадтай ха рилцах эдийн засаг зуун хувь нэг улсаас хамааралтай байж болох гүй. Манайх шиг хоёрхон хөрш тэй орон ядаж хоёуланд нь нэвтрэх коридор той болъё л гэсэн санаа. Энэ төслийн хү рээнд баруун аймгуудаа төмөр замаар хол бож Дундад Ази руу гаръя гэсэн давхар санаа ч бас байгаа юм. Зарим хүн гайхаад байгаа юм. Бүтэхгүй гэдэг. Бүтээх, хийх л хэрэг тэй. Эхний ээлжинд 1000-хан км төмөр зам шүү дээ. Харин далайн боомт хүргэх бүтээгдэхүүнээ Сайншандад боловсруулж, Эрээнээр Тянь жин, Рашаантаар Жинжоу, Чойбалсангаар Транс сибирийн төмөр замаар Владивосток хүргэнэ. Ингэснээр гуравдагч зах зээл болох Япон, БНСУ-д хоёр дахь боомтоор гаргах боломжтой болно. Эдийн засгийнхаа хэрэглээг аль болох бусад олон орон той зэрэгцүүлэн хөгжүүлж, тэнцвэрийг нь хадгалж явах нь манай улсын эрх ашигт нийцэх болов уу.

4.-2010 онд арваад компани урагшаа, Хятад руу богино хугацаанд хэрэг жүүлэх ёстой нарийн царигтай төмөр зам тавих хүсэлт ирүүлсэн. Эдийн засгийн ашигтай гээд бүгдэд нь зөвшөөрөл өгөх үү, арай болохгүй л болов уу. Эсвэл нэг хоёрт нь өгөөд, бусдад нь өгөхгүй гэх үү. Хувийн компаниудад эдийн засгийн ашигтай гэдгийг гол болгоод байвал үүн шиг амар юм алга.

0 Сэтгэгдэл
Цус шингэлэх, холестрин бууруулж, судасны нарийсал хатуурлыг эрүүлжүүлэх бүтээгдэхүүн борлуулж байна. Тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр судасны хатуурлаас дараах эмгэгүүдээс эрүүлжих боломжтой - Тархи - Зүрх - Хуян – Даралт - Бөөрийг тэжээх судасны хатуурал - хөлийн судас өргөсөх. Мөн эрүүл мэндийн зөвлөгөөг үнэ төлбөргүйгээр биечлэн өгч байна. www.zurh-sudas.blogspot.com 96665038, 99138391, 83138393
Цус шингэлэх, холестрин бууруулж, судасны нарийсал хатуурлыг эрүүлжүүлэх бүтээгдэхүүн борлуулж байна. Тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр судасны хатуурлаас дараах эмгэгүүдээс эрүүлжих боломжтой - Тархи - Зүрх - Хуян – Даралт - Бөөрийг тэжээх судасны хатуурал - хөлийн судас өргөсөх. Мөн эрүүл мэндийн зөвлөгөөг үнэ төлбөргүйгээр биечлэн өгч байна. www.zurh-sudas.blogspot.com 96665038, 99138391, 83138393
orgon tsarig ni zov yum bnshuu
uher mongolchuudiig seheerch amjaagui baihad n huu hamaad zuuguud duusgana daa hujakstanuud. urgun tsarigtai n deer baihaa.Battulgiin zuv.
Zohion bichleg shig ym bna
Ineedtei yumaa bydyyn tsarigtai boloxooroo yildver xugjdug uls oron uragshladag nariin boloxoor xugjduggyi gej oilgox yy
hutsaad blgui na tumur zamaa bariach hyataddaa deerelhuuleed bh yum
Uul n Battulgiin zuv ym baina lee
Монголын одоогийн болон хойшдын шийдвэр гаргагчид зам дээр давхиж яваа жолоочгүй нүүрс ачсан вагон биш биз дээ.
Хамгийн их уншсан