Төмөр хүлэгтэй хүн бүрийн мэддэг, гайхамшигт Pirelli дугуй хийх ажил 1872 оны энэ өдөр сууриа тавьж. Италийн Милан хотод энэ өдөр Жованни Баттист Пирелли нэгэн компани байгуулж Pirelli хэмээн нэрлэжээ. Компани эхлээд хаймар гаргаж эхэлж. 1894 оноос унадаг дугуйн дугуй хийж байснаа долоон жилийн дараагаас автомашины дугуй хийж эхэлсэн байна. Дугуйгаа автомашины уралдаанчдаар рекламдуулж овоо ч амжилтад хүрчээ. Бээжин-Парисын олон улсын уралдаантүүний нэр хүндийг өргөж өгсөн байна. Гэвч дэлхийн нэг, хоёрдугаар дайн тус компанийн ажлыг саатууллаа. Ингээд 1950-иад оноос ажил нь дахин өөдөлж эхлэхэд компанийг үндэслэн байгуулагч хэдийнэ ертөнцийн мөнх бусыг үзүүлж хүү Альберт Пирелли тэргүүлэх болсон байлаа.
Эцгийнхээ уламжлалаар тэр бас авто уралдааныхантай хамтран ажиллаж Формула-1-ээр рекалмдуулдаг. 1964 онд Pirelli дугйгаа рекламдуулсан анхны “Pirelli хуанли” гаргаж гадар дээр нь хоёр нүцгэн бүсгүй тавьж байсан гэнэ.