Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн банкны ТУЗ-ийн гишүүд томилогджээ

Төрийн банкны ТУЗ-ийн гишүүд ашигтай ажилласан нэрээр тус бүртээ 90 сая төгрөг авсан гэдгийг Ерөнхий сайд хэлж, тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөсөн  гэдгийг дуулгасан. Тэгвэл тус банкны ТУЗ-ийн гишүүдийг шинэчилжээ. ТУЗ-ийн даргаар Сангийн яамны Төсвийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганбат томилогджээ. Харин гишүүдэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн, Төрийн өмчийн хорооны дэд дарга Ж.Төмөрбаатар, Сангийн яамны Төсвийн санхүүжилт, зохицуулалтын газрын дарга Т.Доржханд, Хууль зүйн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл, Сангийн яамны Дотоод аудит хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Батцэцэг, Эдийн засгийн яамны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Д.Болдбааар нар томилогджээ. Хараат бус гишүүнээс Ч.Сайнбилэг, М.Дөш нар томилогдсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан