Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Үнээ ба улс төр

Улс төрийн намуудын ялгаа

Социалист нам: Та хоёр үнээтэй.  Засгийн газар нэгийг нь аваад, нөгөөг нь хөршид чинь өгнө.
Америкийн Бүгд найрамдах нам: Та хоёр үнээтэй. Таны хөршид харин ганц ч байхгүй. Тэгээд юу гэж.
Америкийн Ардчилсан нам: Та хоёр үнээтэй. Хөршид чинь ганц ч байхгүй. Та хөршийнхөө өмнөөс буруутай мэт санагдана. Засгийн газар иргэдээс санал авч, татварын нэмээд, таныг татвараа төлөхийн тулд нэг үнээгээ зарахыг санал болгоно.  Ингээд тэр үнээг нь Засгийн газар худалдан авч, хөршид чинь өгнө. Ингээд та санаа зовох зүйлгүй боллоо.
Коммунист нам: Та хоёр үнээтэй. Засгийн газар хоёуланг нь аваад, танд сүүг нь өгнө.
Фашист нам: Та хоёр үнээтэй. Засгийн газар хоёуланг нь аваад, сүүг нь танд зарна.


Улс орнуудын бизнесийн ялгаа

Америк корпорац: Та хоёр үнээтэй. Нэгийг нь зараад, үлдсэн ганцаасаа дөрвөн үнээний сүү гаргахаар хүчилнэ. Тэгээд үнээ үхэхэд гайхаж, шоконд орно.
Франц корпорац: Та хоёр үнээтэй. Та тэднийгээ гурав болгох гэж жагсаал хийнэ.
Япон корпорац: Та хоёр үнээтэй. Үнээ чинь жирийн үнээнээс арав дахин бага сүүтэй учир тэднийг дахин боловсруулж, 20 дахин их сүү авна. Дараа нь ухаантай үнээний тухай “Коукимон” нэртэй хошин зураг хийж, дэлхий даяар зарна.
Герман корпорац:Та хоёр үнээтэй. Та үнээгээ инженерийн аргаар 120 насалдаг болгоод, сард ганц удаа мах , сүү хэрэглэнэ.
Англи корпорац: Та хоёр үнээтэй. Тэр хоёр нь галзуу өвчтэй, үхнэ. Малчинд нь тусламжийн хүнс хүснэ.
Итали корпорац: Та хоёр үнээтэй. Гэхдээ хаана байгааг нь мэдэхгүй. Тийм учраас үдийн цайндаа гарна.
Орос корпорац-Та хоёр үнээтэй. Та тэднийгээ тоолоход тав болно. Дахиад тоолоход 42 үнээтэй болно. Харин дахиад нэг тоолоход 12 болсон байна. Ингээд тоолохоо болиод водкагаа задлана.
Швед корпорац: Та 5000 үнээтэй. Гэхдээ ганц нь ч таных биш. Та ердөө тэднийг хариулсныхаа хөлсийг авна.
Бразиль корпорац: Та хоёр үнээтэй. Америкийн аль нэг корпорацтай хамтран ажиллаад удахгүй 1000 үнээтэй болно. Харин Америк түнш чинь дампуурлаа зарлана.
Энэтхэг корпорац: Та хоёр үнээтэй. Тэр хоёртоо хоёуланд нь залбирна.
Хятад корпорац: Та хоёр үнээтэй. Үнээнийхээ сүүгээр 300 хүнийг тэжээж, олон хүнийг ажилтай болгосон гэж мэдээлнэ.
Израиль корпорац: Мэдээж хоёр жүүд үхэр байна. Тэд сүү, мөхөөлдөсний үйлдвэр нээгээд, өөрсдийнх нь тухай кино хийх эрхийг зарна. Тэгээд тугалаа Харвардад сургахаар явуулна. Тэдэнд ямар ч малчин хэрэггүй.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
kakakaka yag helsen bna daa
гоё хэлцэн
hehe
Монгол хоёр үнээтэй. Тэр үнээнээс нь ард иргэд, төр засаг нь юу ч хүртэхгүй. Харин хятадуудад үнээгээ саалгаад бүтээгдэхүүний хуваах гэрээ хийнэ. тэгээд юу ч авахгүй, хүлээгээд л байна. юм өгөхгүй болохоор гэрээгээ цуцална гэхээ, хятадууд хоёр үнээ өг гэж хэлнэ. Монголын ҮНЭЭ БА УЛС ТӨР ийм байна
гоё хэлцэн
hehe
Хамгийн их уншсан