Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Олон нийтэд зориулж твит бичихдээ @ тэмдэгээр эхлүүлэхгүй байх


Хэрвээ та ажигласан бол зарим тохиолдолд хүмүүс твит бичихдээ @ тэмдэгтийн өмнө цэг тавьсан байдаг бөгөөд энэ нь зүгээр нэг бичгийн алдаа биш юм. Хэрэглэгчдийн таймлайныг цэгцтэй болгохын тулд Твитер дурдсан твийтийн цацагдах хүрээг багасгасан юм. Жишээ нь @Хэрэглэгч1 хэн нэгэнд хандан “@Хэрэглэгч2” гэж эхэлсэн твийт бичсэн дохиолдолд уг твийт нь зөвхөн тухайн 2 хэрэглэгчийг зэрэг дагаж байгаа хэрэглэгчдэд л харагдах боломжтойг анхаар.
Энэ нь хэн нэгэнтэй хувийн чанартай харилцан яриа өрнүүлж байхдаа таныг дагадаг хэрэглэгчдийн таймлайныг хэрэггүй мэдээллээр урсгахгүй байх боломж юм. Харин та хэн нэгэнд хариу бичээгүй тэр хүний тухай ярьж байгаа тохиолдолд @хэрэглэгч гэж твийтээ эхлүүлдэг. Энэ тохиолдолд @хэрэглэгч гэж дурьдахын өмнө . тэмдэгт тавих хэрэгтэй. Ингэснээр твиттер таны твийтийг ямар нэгэн хариу твийт гэж үзэхгүй бөгөөд таны бүх дагагчдын таймлайнд харагдах болно.

Харин зарим хэрэглэгчид энэ шийдэлд сэтгэл хангалуун байдаггүй. Учир хүн бүр энэ аргыг мэдэхгүй учраас зарим хүмүүс үүнийг хайнга алдаа гэж үздэг. Хэрвээ та үүнтэй санал нэг байдаг бол хандсан хэрэглэгчийнхээ нэрний өмнө нэг үг оруулах нь бас нэгэн түгээмэл арга юм жишээ нь нэр дэвшигчдэд хандаж байгаа бол нам, ажил албаар нь тодорхойлон хандаж болно жишээ нь УИХ гэх мэт.
Тийм учраас олон нийтэд хандсан твийтээ @хэрэглэгч гэж эхлүүлэх нь тохиромжгүй бөгөөд @хэрэглэгч гэж эхэлсэн твийтээс .@хэрэлэгч гэсэн твийт нь retweet ийн тогоор 11 дахин илүү байдаг нь судалгаагаар тогтоогдсон болно.

0 Сэтгэгдэл
Medeeguin baina medej avlaa bayarlalaa
Хамгийн их уншсан