Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
“Sony” хамгийн нимгэн ус, тооны хамгаалалттай таблет гаргажээ

Sony компани хамгийн нимгэн таблет компьютер гаргаснаа зарлалаа. Андройд системтэй Xperia Z нэртэй энэхүү таблет 6,9 мм зузаантай байгаа нь Apple-ийн iPod- 0,01 инчээр нимгэн үзүүлэлт ажээ. Мөн дэлгэцийн хувьд 10,1 инч буюу харьцангуй томоор бүтээжээ. 
Xperia Z-ийн өөр нэг тодотгол нь хамгийн хөнгөхөн бөгөөд ус, тоосны хамгаалалттай хэмээх өргөмжлал юм. Тус таблет 495 гр жинтэй. Ус, тоосноос хамгаалах тусгай пластик гадарнуутай аж. Sony компани энэ шинэ бүтээгдэхүүнээ ирэх сарын 25-28-нд Испанийн Барселонд болох “Mobile World Congress” үзэсгэлэн яармагийн үеэр танилцуулах юм. Уг үзэсгэлэнд LG компани Optimus G гар утасныхаа илүү том бөгөөд нарийвчилсан дүрслэл бүхий дэлгэцтэй шинэ загвараа танилцуулах юм. Энэ утас дэлгэцнийхээ инч тутамд 440 пикселиэр зургийг харуулах юм байна. Тэгвэл Японын NEC Casio-гоос хоёр дэлгэцтэй смартфоноо бас танилцуулах гэнэ.


Хоёр дэлгэцтэй утас

LG-гийн өндөр нягтралтай гар утас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан