Монгол Улсад бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох, ядуурлыг бууруулах зорилгоор НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрөөс “Монголд Үйлдвэрлэл Хөгжүүлье” төслийг 2005 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Тус төсөл 2005-2008, 2008-2013 онуудад хоёр үе шаттайгаар хэрэгжиж дуусч байгаа юм.
Төслийн хүрээнд Хөдөлмөрийн яам, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөртэй хамтран бичил, жижиг бизнес эрхлэгчдийг чадавхижуулах, үйл ажиллагааг нь тогтворжуулах, үндэсний брэнд бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах боломжийг тодорхойлох зорилгоор “ЖДҮ-ийн борлуулалтын менежмент” хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулах юм байна.
Хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн Яам болон нийслэл, дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, Гаалийн ерөнхий газар, МҮХАҮТ, СЭЗДС-ын эрдэмтэн багш нар, олон улсын болон ТББ-ын төлөөлөл, Инкубатор төвүүд, ЖДҮ эрхлэгчид оролцож, зах зээлд ЖДҮ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн эцсийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх менежментийн талаар хэлэлцэх юм.