Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөрийн хэлтсийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа

Гурав хоногийн сургалт семинарт хамрагдсан аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарын энэ удаагийн сургалт Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавтай үр дүнгийн гэрээ байгуулсанаар өндөрлөлөө.
Тус гэрээнд гарын үсэг зурахын өмнө Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нартай нягт уялдаж ажиллахын тулд бид шинэчилэн найруулагдсан хууль тогтоомж, тогтоол шийдвэр болон цаашид яамны баримтлах бодлогыг таниулан сурталчилах үүднээс энэхүү сургалт семинарыг санаачлан амжилттай зохион байгууллаа. Өнөөдөр Яамны бүх газар, хэлтсийн удирдлагууд та бүхэнд мэдээлэл хийн, ойлголт өгч, цаашид хамтарч ажиллахад шаардлагатай зүйлсээ ярилцсан. Тиймээс та бүхэн орон нутагтаа Хөдөлмөрийн яамыг төлөөлж ажиллахын хувьд яамтайгаа нягт уялдаж, холбоотой ажиллах шаардлагатай. Энэ сургалт семинарын ач холбогдол ч үүнд оршиж байгаа” гэдгийг онцоллоо.
Мөн анхдагч мэдээлэл буруу бол улсын хэмжээнд буруу ойлголт түгээх аюултай байдаг тул өөрсдийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэлд Хөдөлмөрийн хэлтсийн дарга нар анхааралтай хандаж, аль аль тал руугаа хамтын ажиллагааг чухалчилан сум, аймгийн Засаг дарга нартайгаа уялдаа холбоо сайтай ажиллаж, аливаа асуудалд төвтэйгээ шуурхай холбоотой байхыг анхааруулсан юм.
Түүнчлэн салбар хэлтэс бүхэн тухайн орон нутагтаа Хөдөлмөрийн яамны нүүр царай болж, яамны бодлого шийдвэрийг түгээх учиртай тул чадварлаг боловсон хүчнээр багаа бүрдүүлж, соёлтой харьцааг эрхэмлэн иргэдтэй илүү ойр ажиллах хэрэгтэйг сануулсан. Мөн Шинэчлэлийн засгийн газрын “150 000 ажлын байр бий болгоно” гэсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтэд Хөдөлмөрийн хэлтсүүд гол үүрэг гүйцэтгэн, орон нутгийнхаа бүтэц, хүн амын байдлаас шалтгаалан доод тал нь 1500 тогтвортой ажлын байрыг бий болгох үүрэг даалгавар авлаа.
Үүний дараагаар Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нартай Үр дүнгийн гэрээ үзэглэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан