Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын БИЕ ДААЛТЫН ДОЛОО ХОНОГТ зориулсан үзвэрийн хуваарь ЦАХИМЖУУЛАЛТ, НОГООН ХӨГЖИЛ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ШИЛЖИЛТЭЭР ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Смитийг хүлээн авч уулзав МОНГОЛООС БИЛЬЯРДЫН АНХНЫ АЗИ ТИВИЙН АВАРГА ТӨРЛӨӨ МОНГОЛ УЛС, СИНГАПУР УЛС ХООРОНД ИРЭХ ОНООС ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭЖ ЭХЭЛНЭ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН “ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2024” ҮЗЭСГЭЛЭН ҮЗЭГЧДИЙН МЭЛМИЙД ХҮРНЭ Л.Оюун-Эрдэнэ: Улстөржиж 16-20 жил гацсан төслүүдийг эрэмбэлээд оруулж ирнэ, хэрхэхийг УИХ шийднэ биз ээ Бие даалтын долоо хоногоор бүтээлч ажил хийж гүйцэтгэнэ Нийслэлийн тэргүүний өрх, ахмад тариаланчдыг шалгарууллаа Химийн хорт болон аюултай бодис үйл ажиллагаандаа ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ
Донбассыг сүйтгэсний төлөө Украин, Оросоос 350 тэрбум доллар нэхлээ


Донбассыг сүйрүүлснийхээ төлөө Орос улс Украинд 350 тэрбум доллар төлөх ёстой гэж Украины  Эдийн засгийн хөгжлийн сайдын нэгдүгээр орлогч Александр Боровик үзэж байна. “Ямар ч тохиолдолд Орос улс төлөх болно. Бид тооцож, энэ төлбөрийг авахын тулд чадах бүхнээ хийж, лоббидоход бэлэн байх ёстой” гэж орлогч сайд украины телевизийн “5 канал” сувгаар ярьжээ.

Боровик бас төлбөрийн энэ хэмжээ бол 1991 онд Саддам Хуссейны цэргүүд Кувейт руу довтолсны дараа Иракаас нэхэмжилж байсан мөнгөн дүн гэсэн байна.
Донбасст болж байгаа мөргөлдөөнд Оросыг оролцож байна гэж Украины болон барууны орнуудын төлөөлөгчид нэг биш удаа буруутгаж байгаа ч энэ талаар өнөө хүртэл ямар ч баталгаа, баримт байхгүй байгаа юм. ОХУ-ын Гадаад хэргийн яам болохоор үүнийг “ямар ч баримтгүй хэвлэлийн дайралт” гэсэн бол Оросын Батлан хамгаалах яам мөн няцаасаар ирсэн юм.

Олон улсын шинжээчид ч Украины хил рүү ОХУ-ын талаас ямар нэгэн зөрчил, түүн дотроо цэргийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулсныг бүртгэж аваагүй байгаа юм хэмээн РИА Новости агентлаг мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
hutsooooooo
Элийрсэн фашистууд ингэж өдөөд байвал хэдэн армата явуулсан ч яадгийм бэ
Oorsdoo bumbugdchihood mungo neheed l ene yag manai uls tur yavagdaj bn
Хамгийн их уншсан