Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

10.2 сая га талбайд тусгай зөвшөөрөл олгоно

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох Засгийн газрын шийдвэр энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд нийт 391 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлснээс 319 аж ахуйн нэгж VPN төхөөрөмж авчээ. Эдгээр аж ахуйн нэгжээс хоёрдугаар сарын 23-ны байдлаар 285 нь системд нэвтрэх эрхээ сунгуулан цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцсон байна.

Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 642 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 39 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай аж. Тухайлбал, БНХАУ-ын 15, Сингапурын найм, Австрали болон Канадын гурав, Люксенбургийн вант улсын хоёр, хамтарсан хөрөнгө оруулалттай 10 аж ахуй нэгж бүртгүүлээд байгаа юм байна.

Манай улсын нутаг дэвсгэрийн 6.49 хувь буюу 10.2 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрлийг олгоно гэж Уул, уурхайн яамнаас мэдээллээ. Ашигт малтмалын тухай хуулийн заасан үндэслэлээр эрдсийн хуримтлалтай, тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, дуусгавар болсон талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгохоор болжээ. Өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд эхний зарлагдах 29 талбайд орон нутгийн удирдлагаас санал авахаар албан тоот хүргүүлсэн байна. Эдгээр 29 талбай нь Баян-Өлгий, Говь-Алтай, Өмнөговь, Ховд, Увс, Хэнтий, Завхан, Дорноговь, зэрэг нийт есөн аймгийн 195.8 га газар нутгийг хамарч байгаа аж.

Харин “Ашигт малтмалын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулснаар хүчингүй болгосон хайгуулын 106 лицензийг  сэргээн тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу  өнгөрсөн оны наймдугаар сарын 21-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд таван удаагийн  сонгон шалгаруулалт явуулжээ. Үүний дүнд, 18 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд үүнээс 15 талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд шалгарсан байна. Мөн Шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон сонгон шалгаруулалт явуулах боломжтой гэж үзэж байгаа 88 талбайн давхцалгүй 45 талбайгаас 33 талбайд, давхцалтай 43 талбайгаас долоон талбайн давхцалыг нь арилгуулан  босго үнийг баталгаажуулан нийт 40 талбайд сонгон шалгаруулалтыг  явуулж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан