Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АПЕК эдийн засгийн нэгдэлд уриалж байна


Дэлхийн 21 орны удирдагчийг эх орондоо урьж, бүгдэд нь Хятад үндэсний хувцсаа өмсгөн эгээ л “Star Trek” киноны ахмад Кирк шиг харагдуулж чадсан БНХАУ-ын дарга Си Зиньпин АПЕК-ийн гишүүн орнуудыг эдийн засгийн нэгдэлд уриаллаа.
Ази, Номхон далайн орнуудын АПЕК-ийн чуулга уулзалтаар АНУ, ОХУ, Хятад, Япон гээд томоохон гүрнүүдийн удирдагчид Бээжинд олон талт болон хоёр талын яриа хэлэлцээр олноор хийж буй. Тэр дундаас зохион байгуулагч БНХАУ-ын даргын гаргасан санаа олон улсын анхаарлыг их татаж байна.
Ноён Си Зиньпин Ази-Номхон далай орнуудын хүрээнд чөлөөт худалдааны бүс үүсгэж, худалдааг либеральчлах нь чухал байгааг нээлтийн үгэндээ онцолсон. Тэрээр Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүс байгуулах хүрээнд хоёр жил судалгаа хийлгэснээ АПЕК-ийн удирдагчдад удахгүй өргөн барина. Үүнийгээ тэрээр “Дэлхийн эдийн засгийн хямралын дараа улс орнуудын эдийн засаг одоо хүртэл тогтворгүй, тодорхой бус нөхцөлд байгаа учраас бүс нутгийнхаа хэмжээнд интеграцчилал явуулж, урт хугацааны хөгжлийн замыг тавих нь зөв” гэж тайлбарлаж буй. Харин БНХАУ-ын санал болгож буй Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүс гээч нь АНУ-ын гаргасан Номхон далайн орнуудын нөхөрлөлийн эсрэг арга хэмжээ гэж үзэж байна. Учир нь, Хятад энэ нэгдэлд багтаагүй юм. Хятадын эдийн засагчид ч АНУ-ын санал болгосон Номхон далайн орнуудын нөхөрлөлийг Ази дахь Хятадын нөлөөг хязгаарлан барих гэсэн оролдлого гэж үздэг.
Харин үүнийг Бээжинд хүрэлцэн ирээд буй Б.Обама үгүйсгэсэн ярилцлага өгсөн байна. Тэрээр Хятад, АНУ хоёр худалдааны маш том түншүүд гээд ирээдүйд бие биедээ хөрөнгө оруулсаар байх болно гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан