Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёльд холбогдох эрүүгийн хэргийн анхны шүүх хурал болж байна 81.070 иргэн ногдол ашгаа банкны дансанд шууд шилжүүлэн авах хүсэлт гаргаад байна Голомт банк харилцагчийн үйлчилгээндээ ISO 9001:2015, ISO 23592:2021 стандартыг нэвтрүүллээ Завханд “Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд 36 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдоод байна Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно “МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ӨВЛИЙН VIII НААДАМ”-ЫН ХОККЕЙН ТЭМЦЭЭНИЙ ХАГАС ШИГШЭЭ ШАТНЫ ТОГЛОЛТУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Төв аймагт нарийн мэргэжлийн бүх төрлийн мэс засал хийгдэх боломж бүрджээ Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг киоск машинаас хэвлэх боломжтой боллоо Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг Н.Наранбаатар найруулна Оманы Султант Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан Шадар сайдад бараалхав
“Номад”, “Сенчири-2” бондыг төлөх өрийн зохицуулалт хийв

Монгол Улсын Засгийн газар 6.625 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай 500.0 сая ам.долларын бонд олон улсын санхүүгийн зах зээлд арилжаалж, “Номад”, “Сенчири II” бондоос буцаан худалдан авах байдлаар өрийн зохицуулалтыг хийлээ.

Хөрөнгө оруулагчдаас “Сенчири IV” бондыг худалдан авах анхдагч захиалга арилжаалах хэмжээнээс 8.2 дахин давж, 4.1 тэрбум ам.долларт хүрэв.

Энэ нь олон улсад Засгийн газрын бондын эрэлт өндөр байгаагаас гадна хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл нэмэгдсэнийг харуулж байна.

Үүнтэй холбоотойгоор манай улсын бондын spread буюу эрсдэлийн нэмэгдэл 2.27 хувь болж, түүхэн доод түвшинд хүрч буурсан бөгөөд бондын хүүг хоёрдогч зах зээлийн хүүгээс доогуур тогтоох боломжийг бий болголоо.

“Сенчири IV” бондыг арилжаалах үеэр манай улсаас өндөр зээлжих зэрэглэлтэй Узбекстан, Бразил, Доминикан зэрэг улс бонд гаргасан боловч манай улс эдгээр улсуудаас 0.1-0.4 нэгж хувиар бага хүүтэй бонд гаргалаа.

Ингэснээр дотоодын аж ахуйн нэгжүүд олон улсын санхүүгийн зах зээлээс хямд өртөгтэй санхүүгийн эх үүсвэр татах боломж нээгдэж байна.

Засгийн газраас гадаад өрийн зохицуулалтыг ийнхүү амжилттай хийж, өрийн тогтвортой байдлыг сайжруулснаар 2026 оны "Номад" бондын үлдэгдэл төлбөрийг төсөв, эдийн засагт дарамтгүйгээр төлж барагдуулан гадаад өрийн хэмжээг бууруулж, улсын зээлжих зэрэглэлийг дахин ахиулах, улмаар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал алхам боллоо гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан