Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төсвийн тэнцэл I-VIII сард ₮1.6 их наядын ашигтай ч өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар буурчээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC 04 багц ажлыг яаралтай эхлүүлэхэд тулгамдсан асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Азийн хөгжлийн банкны төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа Ил задгай хүнсний худалдаа, явуулын хоолны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна Нүхтийн аманд барьж буй дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын хөдөлгөөнийг ирэх сарын 10-нд нээнэ ДЭЛХИЙН ЦОМЫН АНХДУГААР ТЭМЦЭЭН МОНГОЛ УЛСАД БОЛЖ БАЙНА Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.09.09-15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 75 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Иж бүрэн шалгалтыг зохион байгууллаа Нүүрсний хэрэг прокурор дээр замхарч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягаар "туг тахив" уу?!
МАХН-тай нэгдэхийг МАН-ын “томчууд” таалав уу

МАН-ын Удирдах зөвлөл парламент дахь бүлэгтэйгээ хамтран өчигдөр өргөтгөсөн хурал хийлээ. Энэ хурлаараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ олон нийтийн санал асуулгаар тодруулах ажлын хэсэг байгуулсан байна. Санал асуулгад аймаг, сум, дүүрэгт оршин суугаа сонгуулийн насны иргэдийн 50-иас доошгүй хувийг оролцуулахаар тооцоолсон гэнэ. Мөн МАН-аас хэн энэ сонгуульд өрсөлдвөл олон санал авах талаар нэр дэвшигчийн рейтингийн судалгаа ч хийжээ. Гэвч судалгааны дүнгээ тэд нууцлаж байгаа юм. Үндсэндээ, олон нийтийн санал асуулга, нэр дэвшигчийн рейтингийн судалгааг харьцуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх хүнээ тодруулахаар болж.

Тэгээд ч шууд тэр гэж нэрлээд Ерөнхийлөгчийн сонгуульд сойх лидер МАН-д байхгүй гэх болсон. Тэднийг аргаа барсандаа олон нийтээс санал асуухад хүргэлээ гэж шүүмжлэх нэгэн ч байна.

Өргөтгөсөн хуралдаанаар өөр нэг хэлэлцсэн асуудал нь МАН дэргэдээ байнгын хороо байгуулах. Таван чиглэлээр үйл ажиллагаа явуулах байнгын хороотой болж, эдгээр нь дотроо дэд хороонд хуваагдах гэнэ. Чиглэл нь тодорхойгүй ч өмнө нь сайд, даргын алба хашиж байсан хүмүүсээр эл байнгын хороодыг толгойлуулахаар ярьжээ. Өөрөөр хэлбэл, засгийн эрх солигдсоноор албан тушаалгүй болж лааз өшиглөж яваа хүмүүстээ зориулж ийн орон тоо гаргасан бололтой.

Өөр нэг асуудал бол УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Шаравдоржийн МАН, МАХН-ын гишүүд, дэмжигчдэд илгээсэн ил захидал өчигдрийн өдөр тутмын зарим сонинд хэвлэгдсэн нь ч тэдний анхаарлаас гадуур өнгөрсөнгүй. Ил захидалд энэ хоёр намыг нэгтгэх шаардлагатай байгаа тухай өгүүлсэн. Нэг угшилтай, нийтлэг чиг баримжаатай хоёр нам хамтран ажиллах ёстойг ч учирлажээ. Өнгөрсөн оны сонгуулиудад МАН-ынхан АН-ыг хүнийх, МАХН-ыг өөрийнх гэлгүй адилхан басан, өрөөсөн гутлаа гээснээ мэдрэх чадваргүй оролцсоны үр дүн өнөөдөр харагдаж байна гэж МАН-ынхны алдааг ч ил захидалд дурдсан. МАХН-тай нэгтгэх асуудлыг хуралд оролцсон МАН-ынхан дэмжсэн байр суурьтай байсан сурагтай. Харин энэ хоёр нам нэгдлээ гэхэд алиных нь туг далбаа, тамга тэмдгийг ашиглах вэ, үүнийг шоронд суугаа Н.Энхбаяр зөвшөөрөх үү, парламентын бүтцэд өөрчлөлт орох уу, хамтарсан Засгийн хувь заяа хэрхэх вэ гээд олон асуудал хөвөрнө.  

МАН-ынхан М.Энхсайханд нөлөөлж, Шинэчлэлийн Засгийн газрын унагах зорилготой тактик ч боловсруулаад эхэлсэн сурагтай. Ямартай ч, улс төрийн хүрээнд МАН-аас хамааралтай ямар үйл явдал өрнөхийг ирэх өдрүүд харуулах биз ээ.

0 Сэтгэгдэл
TYYHENDEE MAN 2 DAHI UDAAGAA YGYI BOLJ BAIGAAN BIZDEE NAMIIN OROND ASHIG HONJOO HAIGCHDIIN TSUGLARAL BOLSON HU NAM BII BOLJ BAIGAA YUM BIZDEE SHORONGIIN YALTAN DARGATAI NAMIIG YAMAR NAM GEHEVDEE
Хамгийн их уншсан