Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбурхан өвчин бүртгэгдэж буй улс орнуудаар аялсан гэх сэжигтэй нэг хүнийг тусгаарлажээ

Улаанбурхан өвчин бүртгэгдэж буй улс орнуудаар аялсан гэх сэжигтэй ytu хүнийг тусгаарлан, оношилгоо, эмчилгээнд хамруулж, тандалт судалгаа хийж байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Дэлхий дахинд 2025 оны ytuдүгээр сарын байдлаар улаанбурхан өвчний 3106 тохиолдол бүртгэгдэж, Монголчуудын их зорчдог Тайланд улсад 103 тохиолдол, БНСУ-д 1 тохиолдол, Вьетнам улсад 114 тохиолдол тус тус бүртгэгдэж, дэгдэлт болж байгаа тул иргэдийг гадаад улс оронд зорчихдоо улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдахыг зөвлөж байна.
Иргэд ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандан вакцинд хамрагдах боломжтой юм. Үндэсний товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах (9 сартай, 2 настай) хүүхдүүд өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвүүддээ хандан үнэ төлбөргүй хамрагдахыг уриалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан