Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Мээтэн" хэмээх О.Аюур арслангийн нэрэмжит барилдааны цахим бүртгэл эхэллээ Хангарди цогцолбор автобусны зогсоолоор 14 чиглэлийн 134 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрч байна Олон төрлийн тэтгэврийн даатгалын системийг нэвтрүүлэхэд олон улсын сайн туршлагыг судална Урт хугацааны хөгжлийн зорилгод хүрэх төрийн удирдлагын шинэ аргачлалыг хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх салбарт бүрэн нэвтрүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Цөлжилттэй тэмцэх СОР-17 бага хурлыг манай улс зохион байгуулна Туул голын усанд хийсэн шинжилгээний хариу гарлаа  Уулсын хөтөлбөрийг ахиулж, уул нурууд болон уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэг боллоо БСШУСБХ: Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав АҮББХ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баяжуулах үйлдвэрийн талаарх мэдээллийг сонслоо Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
"БАДМААРСАН ЗУЛ-ХОРОЛЫН ЗАНДРААБАЙДИЙ" НОМЫН НЭЭЛТ БОЛОВ

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, жүжиг, киноны зохиолч Хоролын Зандраабайдийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан "Бадмаарсан зул-Хоролын Зандраабайдий" хөрөг, дурсамжийн номын нээлт Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Төв байрны Уншлагын их танхимд болов."Бадмаарсан зул-Хоролын Зандраабайдий" номыг түүний гэргий хүүхдийн зохиолч Шаравын Энхбаяр эрхлэн хэвлүүлж, нээлтэд урлаг, утга зохиолын номын садан нөхөд, ахан дүүс, хамтран зүтгэгчид нь хүрэлцэн ирж оролцлоо.Х.Зандраабайдий зохиолч "Бадмаарсан зул" цувралыг 2006 оноос хойш 4 цувралыг эрхлэн хэвлүүлсэн бөгөөд энэ удаагийн түүний хөрөг дурсамжийн номыг өөрийнх нь цувралын нэрээр нэрлэн хэвлүүлжээ.Х.Зандраабайдий "Хонины найр", "Хөх ногооны униар", "Газрын жигүүр", "Гул Аранжин" киноны зохиол болон олон арван жүжиг, хүүрнэл зохиолын ном, сэтгүүл зүйн бүтээл хэвлүүлснээр нь уншигч олон бэлхнээ таних билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан