Хүйтний улиралд дархан цаазат газрын үнэт зүйлс болох зэрлэг амьтдын идээшлэх, бэлчээрлэх талбайг хамгаалах зорилгоор 2024 оны 11 дүгээр сарын 2-10-ны өдрийг дуустал мэргэжлийн байгууллагууд зэрлэгшсэн нохой, муур үргээх, туух ажлыг зохион байгуулж байгаа тул иргэд, оршин суугчид, аялагчдыг ууланд гарахгүй байхыг анхааруулж байна.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд дархан цаазат газарт нохой дагуулж явах хориотой тул газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд ашиглалтын талбайд нохой тэжээхгүй, үржүүлэхгүй байхыг анхааруулж байна. Богдхан уулын Зайсан, Чандмань, Богино, Хүүш, Арцат, Нүхт, Жаргалант, Түргэн, Хүрэлтогоот, Чулуутын амд удаан хугацаагаар үүрлээд буй зэрлэгшсэн нохойг барих, үргээх, устгах, хөөж туух тул тухайн орчинд амьдарч буй иргэд оршин суугчид болон тус өдрүүдэд ууланд аялах, алхахаар төлөвлөж буй иргэд аялагчдыг хөдөлгөөнөө зохицуулахыг анхааруулж байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.