БНХАУ-ын Сар шинийн баяр нэгдүгээр сард тохиох тул “Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал өмнөхөөс удаан үргэлжилж магадгүй байна. Жил бүрийн 11 дүгээр сарын 11-ний өдөр болдог “Ганц биечүүдийн өдөр”-ийг БНХАУ-д сүүлийн үед өргөн дэлгэр тэмдэглэдэг болоод байна. Үүнтэй холбоотойгоор цахим худалдааны платформууд уламжлал ёсоор хямдралын хөтөлбөрүүд зарлаж, сурталчилгаагаа эрчимжүүлж байгаа аж.БНХАУ-ын “Alibaba” компани 2009 оноос санаачлан зохион байгуулж эхэлсэн “Ганц биечүүдийн өдөр” хэмээн нэрлэдэг хямдралтай худалдаа нь жил бүрийн энэ үед их хэмжээний орлого авчирдаг. “Singles’ Day” нь “Alibaba” болон түүний гол өрсөлдөгч “JD.com”-ийн борлуулалтын гол хөдөлгөгч хүч болж буй ч дээрх хоёр компанийн аль аль нь “Ганц биечүүдийн өдөр”-ийн борлуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллээ танилцуулаагүй байна.БНХАУ-ын эрх баригчид эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн эрчимтэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээ зарлаад байгаа юм. Сүүлийн үед хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр өгөөж гарч буй шинж тэмдэг ажиглагдаж байгаа тул энэ жилийн “Ганц биечүүдийн өдөр” тус улсын жижиглэн худалдааны томоохон компаниудын хувьд ихээхэн ашгийг авчирч магадгүй байгааг шинжээчид онцолж байна.Үүнээс гадна БНХАУ-ын Сар шинийн баяр нэгдүгээр сард тохиох тул “Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал өмнөхөөс удаан үргэлжилж, 12 дугаар сард ч худалдан авалт идэвхтэй байх төлөвтэй байгаа аж.Хэрэглэгчийн худалдан авалтыг сэргээх БНХАУ-ын Засгийн газрын багц дэмжлэгийн арга хэмжээний хэрэгжилт ерөнхийдөө удаашралтай байгаа юм. Хэдий тийм боловч эдгээр баяруудын ачаар IV улиралд БНХАУ-ын жижиглэн худалдааны борлуулалт өмнөх хоёр улирлаас 2.6-2.7 хувиар илүү гарах төлөвтэйг “Bloomberg Intelligence” тооцоолжээ.
Эх сурвалж: Блүүмбэрг тв